ЭЕШ өгөхөөр зэхэж буй төгсөгчдөд зориулсан 10 зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

ЭЕШ өгөхөөр зэхэж байгаа төгсөгчдөдөө зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Энэ бол улирлын болон анги дэвших жирийн нэгэн шалгалт биш. Тухайн хүний амьдралын чиг зорилгыг тодорхойлох маш хариуцлагатай алхам юм. Тиймээс хамгийн хариуцлагатай мөчид хичээж хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээ авахад тань туслах үүднээс доорх 10 зөвлөгөөг хүргэе.


1.Дүрмээ ойлгох

Текстийн материалыг хэрхэн бөглөх талаар мэдээллийг анхааралтай унших.

2.Төвлөрөх

Эргэн тойрноо мартан зөвхөн шалгалтанд төвлөрөх хэрэгтэй. Яарахгүйгээр хурдан ажиллах.

3.Хөнгөнөөс нь эхэл

Та хариуг нь эргэлзээгүй шууд мэдэж байгаа асуултуудаас эхэл.

4.Орхиж сур

Ойлгомжгүй эсвэл хүнд даалгавруудыг цаг алдалгүй орхиж дараагийн даалгавартаа шилжээрэй.

5.Даалгаврыг дуустал нь унш

Хэт яарах нь хамгийн хөнгөн даалгавар дээр хүртэл алдаа гаргах үндэс болдог юм.

 Image result for exam

6. Зөвхөн тухайн даалгавар дээрээ ажил

Шинэ даалгаварт орсон л бол өмнөхөө шууд март. Учир нь текстийн даалгаврууд бие биетэйгээ холбоогүй байдаг.

7.Хувилбараас сонгох

Хариултын хувилбараас хариуд огт тохирохгүйг дараалуулан хасах нь олон даалгаврын зөв хариултыг хайснаас түргэн шийдэх боломжийг бий болгодог.

8.Хоёр тойрог байхаар төлөвлө

Нийт хугацааныхаа 2/3 буюу 60-65 хувийг бүх хөнгөн даалгаварт зориулж харин үлдсэн цагт хүнд даалгаврууд руу тайван ороорой.  

9.Шалгах хугацаа үлдээх

Даалгавраа дахин нэг гүйлгэн харж шалгах хугацааг өөртөө гаргаарай.

10.Таах

Бүр аргагүй байдалд орвол хоосон өгөхийн оронд таах нь дээр ч байж мэднэ.  

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top