Дуучин Бейонсе жилийн өмнө ихрүүдээ төрүүлсэн билээ. 36 настай дуучин бүсгүй, 48 настай рэпер Жей Зи нар ихэр хүү, охиндоо Сэр Картер болон Рами гэх нэр өгсөн байна. Тэд ихрүүдийнхээ зургийг олноос нууцалдаг билээ. Тэдний том охин Блю Айви нь аав, ээж хоёртойгоо байнга хамт явдаг. Харин ихрүүдийнхээ зургийг Бейонсе нэг л удаа харуулж байсан юм.
Тэгвэл энэ сарын эхээр Бейонсе, Жей Зи нар дэлхий даяар тойрох аялан тоглолтоо эхэлжээ. Тэд анхны тоглолт дээрээ (Уэльст) ихрүүдийнхээ болон өөрсдийн хоёр дахь хуримынхаа зургийг үзүүлсэн байна. Хосууд гэрлээд есөн жил болж байгаа ч цөөхөн хүмүүсийн хүрээнд дахин хуримын ёслол хийсэн бололтой.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Yamr muuuxai zurag yavidag yum yun yu gej medegdexgvi yumaa