Эминемийн охин туулсан амьдралаа бусдаас нуудаг

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 Рэпер Эминемийн цорын ганц хүүхэд болох 22 настай Хэйли Скотт хэвлэлийнхэнд хэзээ ч яриа өгдөггүй билээ. Өдгөө 45 настай Эминем болон түүний экс эхнэр Кимберли Энн Скоттын охин тэрбээр энэ удаад ярилцлага өгөхөөс мөн татгалзсан ч “Daily Mail”-ийн сэтгүүлчийн цөөн хэдэн асуултад хариулт өгчээ. Бүсгүй дуучин болохгүй гэдгээ хэлж, алдартай, олны танил хүн байхыг хүсэхгүй гэсэн байна.

Эминем, Кимберли нарын хамтын амьдрал хүнд бэрх байсан гэдэг. Сургуульд байхдаа үерхэж эхэлсэн тэд хамт байхын тулд Ким гэрээсээ зугтжээ. 1995 онд тэдний дундаас Хэйли охин төрсөн байна. Тэд дөрвөн жилийн дараа гэрлэсэн ч Ким мансууруулах бодист донтсоноос болж салжээ. Дараа нь эргээд гэрлэсэн ч 2006 онд салсан билээ. Эминем дахиж хэзээ ч гэрлэхгүй гэсэн амлалт өгчээ. Рэпер залуу өөрийнхөө охин төдийгүй Кимээс төрсөн өөр эрэгтэйн охиныг харж ханддаг аж. Эминем түүнчлэн хэдэн жилийн дараа Кимийн дүүгийн охиныг үрчилж авчээ.

Эминем туулсан амьдралынхаа хатуу хөтүүг дуундаа нэг бус удаа өгүүлж байсан билээ. Түүний охин Хэйли ч туулсан амьдралаа олноос нуудаг байна. Тэрбээр аав нь нэг удаа өнгөрсөн амьдралдаа хийсэн зүйлдээ харамсч байгаагаа ярьснаас болж эцэгтэйгээ таагүй харилцаатай байсан аж. Тэгвэл одоо тэд сайхан харилцаатай, их дотно байдаг гэнэ. Бүсгүй одоо бие даан амьдардгаа хэлжээ. Тэрбээр Мичиганы их сургуульд сурч байхдаа танилцсан найз залуу Эван МакКлинтоктойгоо хоёр жил үерхэж байгаа аж. Аав, ээж хоёр нь түүний найз залууг таатайгаар хүлээж авсан талаар Эминемийн охин ярьжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.178.23) 2021 оны 01 сарын 26

Авгайн хааша авгай вэ

0  |  0
ээгий(66.181.161.28) 2018 оны 06 сарын 08

лайк

0  |  0
Top