Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д ордог улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Хятадын Шаньдун мужийн Циндао хотод эхэлж байна. Энэхүү байгууллагын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад гишүүн орнуудаас нь гадна ажиглагч болон түнш улсын Ерөнхийлөгч нар оролцоно. Маргааш ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан болох аж. Энэ үеэр ШХАБ-ын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох олон баримт бичигт гарын үсэг зурна.
Дээрх чуулга уулзалтаар терроризмтой тэмцэх, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал зэргийг голчлон ярилцах талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын дарга Си Жиньпин өнөө орой уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, зоог барих аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )