Нярайн хүйг арчлах талаар ээж нарын заавал мэдэж байх зүйл

Нярайн хүй нь төрсний дараа 7-10 хоногт цөглөдөг бол үлдсэн шарх нь 21 хоногийн дотор эдгэрдэг. Энэ үед өнгө үнэргүй бага зэрэг шүүс гарна.

Анхаар:

  • Хүйг хуурай ил байлгана
  • Хүйг цэвэр усаар урсгаж угаана.
  • Живхийг хүйнээс доогуур нугална
  • Хэвлий болон хүйг ороож боож болохгүй
  • Шаардлагагүй бол хүйнд хүрэхгүй байх
  • Хүйг ариун бус зүйлээр цэвэрлэхгүй!!!

Хэрэв хүйнээс шүүс ялгарахгүй хуурай цэвэр байвал заавал цэвэрлэх шаардлагагүй бөгөөд олон цэвэрлэх нь халдвар орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүйнээс идээ гарах, улайж хавдвах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page