Секс жуулчид Вьетнамыг яагаад зорьдоггүй вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 10

Секс жуулчлалыг орчин үед хичнээн нууж хаасан ч ил гарчихаад байх болжээ. Ийм төрлийн аялал зохион байгуулдаг тур операторууд ч олон болсон байна. Ийм нэгэн тур операторын вебсайт руу санамсаргүй ортол дэлхийн улс орнуудыг 35 үсгийн дарааллаар өрөөд тавьчихаж. Үүнээс секс жуулчлал хөгжсөн, аялал байнга зохион байгуулдаг орнуудыг линкэлжээ. Линк рүү орж харахад тухайн улсад аялахдаа юуг анхаарах талаар зөвлөгөөг өгсөн байв. Эдгээр зөвлөгөөг улс улсаар нь цувралаар хүргэхээр шийдэв. Манайхан энд тэнд очоод зүгээр байдаггүйчүүд нь хамаг байдгаа алдаж, дараа нь тэрнийгээ бусдаас нуух гэж аргаа бардаг тухай нэг бус удаа сонсч байсан юм. Тиймээс иймэрхүү саваагүй зорилгоор гадны улс оронд зорчсон нөхдийн бичсэн туршлагуудыг хүргэхээр шийдэв. Эхний улс нь Вьетнам.

Хамгийн түрүүнд хэлэхэд, Вьетнам бол секс жуулчдын хамгийн түрүүнд сонгодог улс биш. Бишээр барахгүй, хүмүүс нь сексийн талаар ярихыг бараг л бузар зүйл гэж үзнэ. Социалист тогтолцоо нь ийм болгодог байж магадгүй. Караоке баар гэхэд л барууныханд бол ядаргаатай, тамын газар шиг санагдана. Энд эмэгтэйчүүд байх ч танилцана гэдэг бараг л боломжгүй.

Бусад улсад байдаг шиг гудамжны бие үнэлэгчид энд бараг үгүй. Тиймээс хамтрагч оохын тулд энд их хугацаа зарцуулах шаардлагатай. Бид л лав зах хязгаар тариалангийн бүс нутгаар нь хүртэл явсан. Танилцах оролдлогыг вьетнам эмэгтэйчүүд няцаах нь олонтаа. Чухам яагаад ийм байдгийг нь өөрсдөөс нь өөр хэн ч ойлгохгүй. Хэрвээ ямар нэг байдлаар буруу харилцах, бүдүүлэгтэх юм бол олон нийтийн газар гэлтгүй хариуг чинь өгөх болно. Нэг жуулчин арай гэж танилцсан эмэгтэйтэйгээ бага зэрэг дотно болсон гэж бодож байтал гудамжаар явж байхдаа гэнэт чанга хашгиран тусламж дуудаж, нүүрээ гараараа даран уйлсан байгаа юм. Чухам ямар алдаа гаргаснаа тэр жуулчин мэдээгүй өнгөрсөн гэдэг.

Таксины жолоочтой маргалдахаас болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ ямар нэг юм болох юм бол хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй олон хүн таныг бүслэх болно. Гудамжаар явж байгаа хүмүүс нь бараг бүгд шахуу юу болж байгааг сонирхох бөгөөд эх орон нэгтнээ өмгөөлөхөд бэлэн байдаг нь жуулчдад тун ч аюултай. Тиймээс аяллаа аль болох урьдчилан зохицуулж явбал өлзийтэй.

Эмэгтэйчүүдтэй эвгүй харьцаа үүсгэж, хэрэлдэх юм уу маргалдах нь таксины жолоочтой маргалдсанаас ч илүү аюул дагуулах магадлалтай. Вьетнамчууд эмэгтэйчүүдээ их хүндлэх бөгөөд гадаадын нэгэн иргэний нүүр рүү хүчил цацсан тохиолдол ч гарч байжээ. Ганц нэгээрээ яваа жуулчдаас эд зйүлсийг нь хулгайлсан тохиолдол биднийг Ханойд байхад гарч байлаа. Эмэгтэйчүүд унтаж байсан жуулчны 400 ам.доллартай цүнхийг нь аваад зугтаж одсон гэсэн. Тиймээс олон хүнтэй газар унтаж огт болохгүй шүү гэж танд зөвлөх байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.27.170) 2018 оны 06 сарын 11

Манайхнаас л дээр юм байна ядаж л нэг нэгнээ хамгаалдаг юм байна ш дээ

0  |  0
жэгэгэгэнгэн(66.181.160.41) 2018 оны 06 сарын 10

америкууд эмээ нарыг нь гашраацан байхгүй юу

0  |  0
жэгэгэгэнгэн(66.181.160.41) 2018 оны 06 сарын 10

америкууд эмээ нарыг нь гашраацан байхгүй юу

0  |  0
Top