“Ориг” “Морозко” зайрмаг хаачив?

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Манай улс уг нь зайрмагны хэрэгцээгээ 100 хувь хангачихдаг байсан. ЗХУ-ын Хүнс хөнгөн үйлдвэрийн сайд байсан А.Микоян АНУ-д айлчлахдаа зайрмагны жор, үйлдвэрийг эх орондоо оруулж ирж байсан гэлцдэг. ЗХУ АНУ-аас, манайх ЗХУ-аас зайрмагны техник, технологийг авсан. Социализмын жилүүдэд техникийг нь биш юм гэхэд жорыг нь сайжруулсан уу гэхээс муутгаагүй. Тэгэхээр, бид бүхэн америкчуудын иддэгээс нэг их дутахааргүй чанартай зайрмаг иддэг байсан гэдэгт би л хувьдаа итгэдэг. Гэтэл сүүлийн хэдэн жилд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж манай улс зайрмаг импортлогч болж хувирчээ. Үндэсний ганц нэг үйлдвэрлэгчид нь олигтой зайрмаг хийчихгүй гадныханд зах зээлээ нэгэнт алдчихаад байгааг та бид харж байна. Монгол зайрмаг хамгийн үнэтэй нь 1000 төгрөгөөс давахгүй. Гэтэл бид амттан шимттэнд бас л дуртай ард түмэн билээ. Тиймээс орц, чанар сайтай орос зайрмагийг амтархан идэх сонирхол давамгайлж байна. ОХУ манайхыг бодвол технологио арай устгачихалгүй хадгалж үлдсэнийх юм байгаа биз, Буриадын Улаан Үдэд байрлах “Ангария” хэмээх үйлдвэрийн бүтээгдэхүүн үндсэндээ Монголын зах зээлийг хангаж байгаа юм. Манайхны нүдэнд дасал болсон торхтой болохоор тэр юм уу, эсвэл амт чанарт нь болдог ч байж магадгүй “Морозко” хэмээх зайрмагийг монголчууд авч идэх тун дуртай. Би ч тэдний нэг. Гэтэл саяхан тохиолдсон нэг явдал “Морозко” зайрмаг авч идэх хүслийг минь унтрааж орхилоо. III-IV хорооллын эцэст байрлах “Оранж” хэмээх дэлгүүрээс авсан зайрмаг сэтгэлд хүрсэнгүй. “Хулхи” зайрмаг авсан нь ил болов. Тус дэлгүүрээс орой аар саар зүйл худалдаж авах ялдамдаа “хулхи” “Морозко”-г хаанаас авдгийг нь лавлатал бодож байснаас тэс өөр хариулт хэлдэг байна. Би бол эхэндээ “Манай “сайн эрс” л хулхи зайрмаг хийгээд шахчихаж дээ” гэж бодож байсан юм. Гэтэл дэлгүүрийн менежер “Цаанаасаа тэгж ирдэг юм аа. Оросоос хоёр өөр газраас өөр, өөр үнээр орж ирдэг юм” гэдэг байна. Шалгах боломж байхгүй ийм хариу сонссон би гэж хүн дотроо хий дэмий л “Олигтойхон зайрмаг хийчихгүй” гэж дотоодын үйлдвэрлэгчдээ зүхэв. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний үйлдвэрлэгчид” маань яагаад дандаа 50, 100 төгрөгний зайрмаг хийж хэрэглэгидээ доромжилдог юм бэ. Аятайхан зайрмаг хийчихээд гадаадынхантай өрсөлдөх нь уг нь зөв баймаар. Гэтэл тэгэлгүй сав баглаа боодолд л хэтэрхий ач холбогдол өгөөд байх шиг санагдах юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл “Фрукто”, “Кружева”, “Дуэт” өөр юу юу ч билээ, зайрмагнуудыг оросууд хулхиар үйлдвэрлэж эхлэх боломж бүрэн байна. Монгол зайрмаг хямдхан амт муутай байдаг юм чинь.

Б.Болор         

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.11) 2018 оны 06 сарын 11

JOR DEER MONGOLCHUUD SETGELGY

0  |  0
gh(112.72.14.144) 2023 оны 07 сарын 31

Dan Trans tos ordog muu hynsed ordog yum bn ene zairmag.neg zairmag idhed barag 1stakan tos uuchihlaa gej bodooroi gesen shy.jinhen syy tsutsgii edr ordog gej bodoj bnuu?? Ygyi ted chin heterhii ynetei tusna!! Bid ch avch idej chadahgyidee hyrne.dandaa l orluulagch amt yner oruulagch hynsnii budag shyy dee.daan ch amttai bolohooroo bid syy tsutgii shokolad gesen ygend huurtaal avchihdag bolohoos.bas morozko geh met ygend huurtaad l.

1  |  0
Зочин(122.201.25.10) 2018 оны 06 сарын 11

Наадах чинь МХЕГ-ын НО л харагдаж байна штээ. мэдсээр байж хулхи компаниудад зөвшөөрөл олгодог. Жинхэнэ компаниас хахууль нэхээд тэр тамгатай цаасаа өгөхгүй. Яагаад гэвэл тэд журам ёсоор ажилладаг тул хахууль өгдөггүй. Хулхичууд нь хахууль өгөөд л зөвшөөрөл авдаг биз.

0  |  0
b(202.131.245.210) 2018 оны 06 сарын 11

tesogiin aartstai bambar l bnda yashig zuger yadaj busdaas n ideed ch hereg alga

0  |  0
Zochin (112.224.67.244) 2018 оны 06 сарын 11

Mgol zairmag bol ulamal dordood bgaa sh dee yamar xh amt bhgui esvel tsul elsen chiher esvel tsul us.oroa marojin unetei ch gesen unendeel goe amtatai bdag sh dee.

0  |  0
Зочин(150.129.143.120) 2018 оны 06 сарын 11

Одоо ч хүмүүс ч хулхи идэж уух юман ч хулхи болж дээ

0  |  0
Бат(76.244.133.34) 2018 оны 06 сарын 11

Дархан хотын Цасхан зайрмаг бол жэнхэнэ монгол амт идээд амтлаад үзээрээ

0  |  0
M(150.129.143.246) 2018 оны 06 сарын 11

amt amt geh amt yahwe odoo bol gol n hunsnii ayulgvi baidal shvde. eldew ymgvi saihan svvtei zairmagaa hiigeel zaraldaa deer uyed yaaj bolood baisan ym odoo yaagad bolhoo baichiw sonin l bna

0  |  0
Зочин(122.201.23.201) 2018 оны 06 сарын 11

Харин тиймээ,ус амтагдаад байдаг болсон бна лээ.Би 22-н товчооны цаад талын МАКС супермаркетаас уут сав нэхэж ирээд л нилээн олныг авсан чинь ус хийгээа хөлдөөчихсөн юм шиг амттай байсан ш дээ.

0  |  0
зайрмаганд дурлагч(202.131.242.254) 2018 оны 06 сарын 11

Дарханы цасхан гээд гоё зайрмаг байдаг даа. амталж үзсэн л байлгүй дээ.

0  |  0
иргэн(202.131.242.254) 2018 оны 06 сарын 11

манай дотоодын үйлдвэрлэгчид гайгүй юм хийдэг болсон ш дээ. Тесо, Сүү ,батос гээд л байгаа бас шинээр Юникорн гээд гоё зайрмагны үйлдвэр нээгдсэн байна лээ. амт чанар дажгүй л санагдсан. пороро аарцтай зайрмаг амттай л юм билээ. орос зайрмагууд ч дээ хулхи юм. аморе байна .жинхэнэ сүү цөцгий амтагдсан гоё зайрмаг даан ч үнэтэй. гэвч гоё оо.

0  |  0
Хм(66.181.184.169) 2018 оны 06 сарын 11

Хаха энэ одоо мэдээ юу. 4 жил сэтгүүлчээр сурсан нөхөр ийм юм бичиж байвал ёстой сэтгүүлч гэсэн нэр зүүгээд яахав. Дахиад хичээлдээ суу. Баримт баримт баримт гэж гурвантаа хэлдэг юм даа

0  |  0
Top