Аав, ээждээ гэнэтийн бэлэг барин уйлуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Лехуан Жеймс бол янз бүрийн сэдвээр хошин бичлэгүүд хийдгээрээ алдартай, Youtube блогчин. Харин түүний өгөөмөр зүрх сэтгэлийн талаар тэр бүр хүмүүс мэддэггүй.

Лехуаны гэр бүл Пуэрто-Рикогоос АНУ руу нүүн иржээ. Хүүхдүүдээ ая тухтай, хангамж сайтай амьдруулахын тулд эцэг эх нь хонон өнжин хөдөлмөрлөж байлаа.

Ээж нь “Дисней ертөнц” цэцэрлэгт хүрээлэнд цэвэрлэгчээр өдөр ажиллаад, шөнө нь эмийн санд ажилладаг байв. Аав нь зочид буудалд засварын ажил өдрөөр хийгээд, шөнө нь “Бургер Кинг” түргэн хоолны ресторанд ажиллаж байлаа.

Өөрт нь зориулан эцэг эхийнхээ хийсэн бүхий л зүйлсийн төлөө Лехуан тэдэндээ гэнэтийн бэлэг барьж ачийг нь хариулахаар шийджээ. Тэр бүр хүүхэд байхаасаа л хэзээ нэгэн цагт аав ээждээ том, сайхан байшин худалдаж авч өгнө хэмээн мөрөөддөг байж.

Ингээд ажил үйлс нь амжилттай өрнөж буй Лехуан өөрийн эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн байна. Тэрээр аав, ээжийнхээ нүдийг боож байгаад, тэднийг хөтлөн орон сууцны шинэ хорооллыг зорьжээ.


Ингээд аав, ээж нь нүднийхээ боолтыг авч, гоёмсог шинэ хаус харсан байна. Тэд хүү нь өөртөө ийм гоё байшин худалдаж авсанд ихэд баярласан гэнэ.


Гэтэл хүү нь тэдэнд энэ байшинг худалдаж авч өгсөнийг мэдээд баярласандаа нулимс асгаруулж, Лехуан ч тэр хоёртойгоо хамт уйлсан байна.


Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Нандин-Эрдэнэ.(192.82.76.72) 2025 оны 03 сарын 13

үнэхээр бахархмаар юм аа ВООВ ийм мундаг хүүтэй болохоор Аав,Ээж нь жаргалгүй яах вэ үнэхээр мундаг хүү юм аа нэг удуу хайртай охин минь наддаа гэнтийн бэлэг барьсым тэр бэлэг нь ээждээ Захидал бичиж ээжийгээ баярлуулсан юм даа тэр захидлал нь ээжийн тухай ерөөлийн үг шүлэг дуу байсан миний охин яг л энэ мундаг хүү шиг намайгаа аавыгаа баярлуулж л байлаа даа.\n

1  |  0
(112.72.14.102) 2025 оны 03 сарын 13

ЕЕРИЙН ЭРХГУЙ НУЛИМС ГАРЧ БАЙНА...

2  |  0
(126.242.150.23) 2025 оны 03 сарын 13

So nice..

1  |  0
Ohin(98.247.204.102) 2025 оны 03 сарын 13

Sain Huu bn gol n aaw eejee amidd n bayrluulah n mash onowchtoi zuw beleg um a.

1  |  0
zochin(66.181.185.174) 2025 оны 03 сарын 13

Ямар ухаантай сайн хүү вээ аав ээжийгээ амьд ахуйд нь баярлуулна гэдэг хамгийн том бэлэг

1  |  0
зочин(103.229.123.6) 2025 оны 03 сарын 13

ок

1  |  0
би (202.70.38.86) 2025 оны 03 сарын 13

Хайраас хайр төрдөг.

1  |  0
Би(103.212.118.154) 2025 оны 03 сарын 13

Сайн хуу бн

1  |  0
zochin(92.57.233.40) 2025 оны 03 сарын 13

tessengyu uillaa

1  |  0
rataab(122.201.21.161) 2025 оны 03 сарын 13

Надад баярлуулах аав ээж аль нь ч байхгүй. Бурхны орондоо одсоон. Миний монголд ийм залуучууд олон бий. Тэдний цаг нь удахгүй ирнээ.

1  |  0
зочин(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Сайхан ухаалаг хүү байна.

1  |  0
амрү. (124.158.106.141) 2025 оны 03 сарын 13

Цогтой л хүү юм.

1  |  0
Итгэгч(202.131.230.251) 2025 оны 03 сарын 13

Бурхан бол сайн

1  |  0
Zochin(202.179.27.44) 2025 оны 03 сарын 13

Gaihaltai. Sain huu baina.

1  |  0
Алаг(139.5.219.185) 2025 оны 03 сарын 13

Би бас уйлж бна. Гайхамшигтай

1  |  0
Аюур(202.9.40.203) 2025 оны 03 сарын 13

маш ухаалаг хүүтэй юмөа.Тэд энэ байшинг авч явахгүй болохоор хүүд нь үлдэнэ ш дээ.Маш сайн ухаалаг хүү байнаа.

1  |  0
(202.9.41.210) 2025 оны 03 сарын 13

heleh ug alga sain huu bn

1  |  0
Зочин(122.201.22.164) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ эр хүн. Ээж аавын хайртай хүү

1  |  0
Ард түмэн(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

Сайн хүү байна даа,

1  |  0
Close menu