Д.Амарбаясгалан: “Эрдэнэт”-ийг худалдаж авсан 400 сая доллараа хоёрхон жилийн дотор нөхөхөөр улайрч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тойрсон маргаантай асуудал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон Үндсэн хуулийн цэц хуралдаж, захиргааны хэргийн анхан шатны шүүхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмших эрх, боломж нь “Монголын зэс корпораци”-д байхгүй хэмээн дүгнэсэн боловч хэрэг дараачийн шатанд шилжсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмших эрх нь бүрдээгүй атал хэсэг бүлэг хүмүүс “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэлт болон борлуулдаг зэсийн баяжмалаас эхлээд бүх зүйлийг давуу эрхтэйгээр өөрсдийн охин компаниудаар хийлгэн, “Эрдэнэт”-ээс орж ирдэг бүх орлогыг өөрийн өмч болгоод авчихсан. Үндсэндээ “Эрдэнэт”-ийг худалдаж авсан 400 сая доллараа хоёрхон жилийн дотор нөхөж олгох нөхцлөө бүрдүүлж ажиллаж буйг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ. Төр 51 хувийг нь эзэмшиж байгаа бол 49 хувийг эзэмшиж буй хэсэгт хяналт, эрх мэдлээ хэрэгжүүлж ажиллах учиртай. Цаашид хувийн хэвшлийн мэдэлд очсон 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах чиглэлийг баримталж ажиллаж байгаа” гэж ярив.

 

Ч.Бүжин

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.228.131.180) 2018 оны 06 сарын 12

49 gej bh shaardlaga bga yum u

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 06 сарын 11

tor ajlaa xuu estoi xoxy l gej xeley

0  |  0
zochin(103.57.95.118) 2018 оны 06 сарын 11

49 HUVI 2017 ONII NOOGDOL ASHIG 59 SAY DOLLAR

0  |  0
zochin(103.26.193.11) 2018 оны 06 сарын 11

KHOER HUNII KHOOLIIG NEG HUN IDVEL HORDLOGND ORNO

0  |  0
баас(103.26.195.249) 2018 оны 06 сарын 11

баас б

0  |  0
Caнаа(202.179.24.179) 2018 оны 06 сарын 11

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь Эрдэнэт дээр хэрэгжчихээд учраа олохгүй хоорондоо хөлөө жийлцээд мөнгө хөрөнгө нь эзэнгүйдэж байна. Төр аж ахуйн ажилд оролцож алдагдалтай ажиллаж байхаар төсөвт авах татвараа сайн ярилцаж тогтоогоод хувийн хэвшлээр Эрдэнэт үйдвэрийг цааш нь дорвитойхон хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

0  |  0
Zochin(66.181.190.29) 2018 оны 06 сарын 11

Naad deeremchdee shuud l barag ustgachihaach amar shdee.deeremduuleed l haraad suuh ym Tur Zasag gej bainuu mongold....????

0  |  0
йы(182.160.33.91) 2018 оны 06 сарын 11

энэ долийсан лаларт ямар хамаа бна аа 60 тэрбумын лалар чи шорон луугаа марш өөр нүүр байхгүй чамд Намын ЕНД шүүхийн шийдвэрт нөөлөх гээд байгаа юм уу хар лалараа.

0  |  0
mongol(103.229.123.209) 2018 оны 06 сарын 11

ta nar huulia deedlehgui bolohoor ene ulsad heregjdeg huuli gej alga ta nar huuli zurchij shiidver gargasan deedeh ni suudlaa olohgui bol doodoh ni guidlee olohgui gej

0  |  0
Зочин(185.201.41.227) 2018 оны 06 сарын 11

60 тэрбумаа хийх гэж бгаан бна амарбаясгалан

0  |  0
зочин (66.181.191.145) 2018 оны 06 сарын 11

төр ямар болсны тод илрэл энэ дээ хөө

0  |  0
утаа(202.70.33.242) 2018 оны 06 сарын 11

Монгол төр нь юмаа авч чадахгүй бол хохь нь шдээ

0  |  0
Top