УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр 14:00 цагт мэдэгдэл хийлээ. Тэрээр өөрийгөө улс төрийн золиос болсон гэдгээ мэдэгдээд, залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлийн хүлцэл өчин, харамсаж байгаагаа илэрхийлэв. 


Мөн өөрийн эцэг эх, хань, хамт олон, нутгийнхан болон дэмжсэн сонгогчид, намын журмын нөхөд,  УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байгаагаа илэрхийллээ. Түүнтэй холбоотой асуудалд нэр дурдагдаж байсан Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нараас мөн хүлцэл өчсөн юм.

Д.Гантулга гишүүн: "Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Би улс төрийн золиос болж байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Энэ бол улс  төр байсан. Гэмт үйлдэл байгаагүй. УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" хэмээлээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn