Занданшуулсан жирэмсэн цогцос хэнийх байв...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 11

Body Worlds хэмээх анатомийн үзэсгэлэн дэлхийгээр аялан, өөрийн үзмэрүүдээр үзэгчдийг цочролд оруулсан билээ. Тусгай аргаар занданшуулан хадгалсан тэдгээр үзмэрүүд дунд нэгэн өвөрмөц цогцос байсан аж.

Найман сартай ураг тээсэн, арьсыг нь өвчсөн жирэмсэн эмэгтэйн хэвтэж буй цогцос хэт илэн далангүй, басхүү өрөвдөлтэй сэтгэгдэл төрүүлнэ. Тэр хэн байсан юм бол? Ямар нөхцөл байдлын улмаас ийнхүү золгүй “манекен” болчихов?


“Үзмэрүүд дотор байгаа хэд хэдэн эмэгтэй цогцосны хөл нь богино, гавлын яс жижгэвтэр, намхавтар, туранхай байгаа нь хятад эмэгтэйчүүд юм болов уу гэх таамаг төрүүлж байна” хэмээн 2017 онд Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшиж байсан судлаач, зохиолч Этан Гутман ярилцлага өгөх үедээ санал бодлоо хуваалцсан байна.

Этан Гутман

Энэхүү үзэсгэлэн болон занданшуулах тусгай арга технологийг үүсгэн байгуулагч, Германы анатоми судлаач эрдэмтэн Хюнтер фон Хагенс тэрхүү цогцосуудыг “сайн дурын” доноруудаас хүлээн авсан гэжээ.  Тэдгээр цогцосууд хэн болох, хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй байгаа нь гайхалтай.


“Эдгээр цогцосууд хятадын шоронд хөнөөгдсөн хүмүүсийнх байж магадгүй” хэмээн NPR дэх нийтлэлд дурджээ. “Эд бол үл мэдэгдэх цогцосууд” гэж үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг болох Рой Гловер өгүүлсэн байна.


Хятадын Эрүүл мэндийн яамны 1979 оны хоёрдугаар сард гаргасан журмын дагуу тухайн цогцосыг нэг сарын хугацаанд хэн ч танихгүй буюу, ямар нэгэн хамаатан садан авахаар хандаагүй тохиолдолд “үл мэдэгдэх” хэмээн тооцно гэжээ. Харин уг хадгалах технологи нь удаан хугацаанд хадгалсан бус, шинэ цогцосыг шаарддаг учраас эргэлзээ төрөхөөр аж. Тэгээд ч талийгаачийнхаа эд эрхтэнийг донор болгож бэлэглэх явдал хятадын уламжлалт ёс заншилтай сөргөлдөх талтай юм.

1999 оны наймдугаар сард Хюнтер фон Хагенс 15 сая долларын хөрөнгө оруулалт хийн, Хятадын Далянь хотын техник-эдийн засгийн хөгжлийн бүсэд тухайн үеийн хотын захирагч, намын албан тушаалтан Бо Силайгаас зөвшөөрөл авч, Von Hagens Plastination Ltd компаниа байгуулжээ.

Фон Хагенс 2006 онд “Нью-Йорк таймс” сонинд ярилцлага өгөхдөө, цогцосуудын олдоц ихтэй, хямд ажиллах хүч болон засаг захиргааны хязгаарлалт бага зэргээс шалтгаалж Даляньд үйлдвэрээ байгуулсан гэжээ.

Тухайн үед буюу 1999 оны долдугаар сарын 20-ноос эхлэн Хятадын коммунист нам Фалуньгун үзэл санааг дагагчдыг мөрдөн баривчилж эхэлсэн билээ. Бо Силай энэхүү кампанит ажлын хамгийн идэвхтэй оролцогчдын нэг байсан аж.

Бо Силай

Фон Хагенсын үйлдвэрийг улстөрийн хоригдлууд болон Фалуньгуныг дагагчдыг хорьж байсан гурван шоронтой ойр байгуулсан байна. Хожим нь үүнтэй холбоотойгоор, Хятадын эрхтэн дархтанууд шоронгийн хоригдлын эд эрхтнийг өөрийн болгож авдаг тухай мэдээ тархаж байсан юм.


Фалуньгун хэмээх хятадын уламжлалт цигун ба энэтхэгийн иогийн  дасгалыг хослуулан хийдэг хөдөлгөөнийг хятадын эрх баригчид “төрийн дайсан” хэмээн үйл ажиллагааг нь хориглоод, баривчилж шоронд хийж байжээ.  Зарим эх сурвалжид дурдсанаар, фалуньгун дасгал хийдэг залуу хүний эд эрхтэн шилжүүлэн суулгахад маш тохиромжтой, шинэ эзний биед харшлахгүй дороо дасч зохицдог учир хятадын хөгшин дарга нарт эд эрхтэнийг нь шилжүүлэн суулгах болсон талаар өгүүлж байжээ.

Мөн Бо Силай даргын эхнэр Гу Кайлай Фалуньгуны дагагчдын цогцосыг эд эрхтэн наймаалах  зорилгоор худалддаг байсан тухай нэрээ нууцалсан мөрдөн байцаагч мэдэгдсэн байна. “Эрх чөлөөт Ази” радиогийн мэдээлснээр, зөвхөн нэг занданшуулсан цогцос гэхэд, 1 сая долларын үнэ хүрдэг байсан аж.

“Үнэнч шударга, Өгөөмөр зан, Тэсвэр тэвчээр” хэмээх зарчим дээр суурилсан оюун санаа болон бие махбодийг боловсронгуй болгодог Фалунь Дафа буюу Фалуньгун эртний үзэл санаа нь Хятадад 1992-1999 онд 100 сая хүнээр хүрээгээ өргөжүүлж чаджээ. Харин тус улс дахь Коммунист дэглэм уг үзэл санааг одоогийн оршин буй төрд аюул занал учруулна хэмээн 1999 оноос мөрдөн шалгаж, бөөнөөр нь хорьж эхэлсэн юм.


Тухайн үед баривчлагдсан фалуньгуны дэмжигчдийн ихэнх нь мөрдөн байцаалт, тамлалтын үед ард үлдсэн ойр дотныхондоо гай тарихгүйн тулд  өөрсдийн жинхэнэ овог нэрээ нууж байсан нь тэднийг “үл мэдэгдэх цогцосууд” болоход таатай нөхцлийг бүрдүүлж байсан бололтой. Иймд тэрхүү хачирхалтай үзэсгэлэнгийн үзмэрүүдийн ихэнх нь фалуньгуны дагагчдынх байх магадлалтай гэнэ.  /NTD Television/

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.11) 2025 оны 03 сарын 13

HUVISALIIN ONOL HUDLAA HUN L HICEEHGUI BOL OORCHLOGDIHGUI

1  |  0
(212.253.240.113) 2025 оны 03 сарын 13

Юү вэээ.шавар баримал биш жинхэнэ юм ууу.бүр үйлдвэр ч гэх шиг,үзэсгэлэн ч гэх шиг

1  |  0
Close menu