Охин төрүүлсэн боловч хүүтэй болоод эмнэлгээс гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Шинээр төрсөн хүүхдийн чанга дууг хүлээж байсан тэд дуу сонсогдохгүй болохоор нь хөших мэт болов. Хүүхдийн сэхээнийхэн ч охиныг аваад яаравчлан явж, харин шоконд орж, орилох ээжийг нь эмч нар тайвшруулахад хүрлээ.

Марина энэ хүүхдээ 9 жилийн турш хүлээжээ. Өөрөөр хэлбэл, 9 жил янз бүрийн эмчилгээ хийлгэн, сайн гэсэн бүхий л зүйлийг хэрэглэж байсан боловч амжилт ололгүй, хосууд бүрмөсөн цөхрөөд аргаа барах үед охин нь олдсон аж.

Жирэмслэлт ч төдийлөн амар байсангүй. Төрөхийн өмнөх гурван сард Марина тувт эмнэлэгт хэвтжээ.

Тэрээр өөрөөрөө төрөхийг хүсч байсан хэдий ч биеийн эрүүл мэндээс шалтгаалан кесарево хагалгаа хийхээс аргагүйд хүрсэн байна.


Охин маш сул дорой төрсөн учраас хэн ч ямар нэгэн таамаг хэлсэнгүй. Марина хүүхдийн сэхээний өрөөнд хэдэн цагаар суун, охинд нь холбосон тэрхүү олон гуурс, төхөөрөмжүүдийг ширтэн суудаг байв.


Нэгэн удаа түүнийг тэнд сууж байхад нь урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл чийрэг нярай хүүг авчирсан байна.


Эмч нарын ярианаас сонсоход, хүүгийн ээж нь түүнийг авахаас татгалзсан гэнэ. Охин нь өөрөө хөхөө хөхөх боломжгүй, харин хөх нь чинэрээд сүү ихтэй байсан тул Марина нөгөө хүүг хөхүүлэхийг хүслээ. Эмч нар ч зөвшөөрсөн аж.

Марина өөрөө аль хэдийн эмнэлгээс гарах ёстой байсан боловч охиноо ганцааранг нь орхиж чадалгүй, сэхээний тасагт бараг л амьдарч байлаа.

Нөгөө хүүд ч тэр бас хэрэг болж байв. Хөөрхий нялх амьтан, асрамжийн газар руу илгээгдэхээсээ өмнө жаахан ч атугай хөхний сүүгээр хооллоод аваг. Асрамжийн газарт мэдээж, хамгийн хямдхан тэжээл бүхий угжнаас өөр юу ч түүнийг хүлээхгүй байгаа хэмээн Марина бодон өрөвдөж байлаа.

Ингээд бодонгуут түүний зүрх сэтгэл хөндүүрлэж, ямар нэгэн хэрэггүй эд зүйл мэтээр ээждээ хаягдсан хүүг өрөвдөн гунигладаг байв.

Марина бараг гурван долоо хоног сэхээний тасаг руу ирэн очсоор байлаа. Энэ хугацаанд эмч нар түүнээс аль болохоор харцаа буруулан, асуусан зүйлд нь дуртай дургүй хариулсан болоод бушуухан холдохын түүс болж байж.


Харамсалтай нь, тэдний хүсэн хүлээж байсан гайхамшиг тохиолдсонгүй, хүүхэд нь угаасаа анхнаасаа л амьдрах боломж бараг байхгүй байж.  Марина эцэст нь, бяцхан охиноо сүүлчийн удаа тэврэн, түүнтэй салах ёс гүйцэтгэжээ.

Харин дараагийн өдөр нь Марина ахин хүрч ирэхэд эмч нар түүнийг гомдол мэдүүлэн, заргалдах нь гэж эхлээд таамагласан аж.

Гэвч тэр тэгсэнгүй. Харин нөгөө хүүг хөхүүлэхийг хүслээ. Тэр нярай хүү түүний хөхний сүүнд аль хэдийн дасч, хөөрхөн мариалах янзтай болжээ. Эмч нар ч түүнийг удалгүй асрамжийн газарт явуулахаар төлөвлөж байж.


Дараагийн өдөр нь Марина нөхөртэйгөө хамт иржээ. Тэд хүүхдийн тасгийн эрхлэгчтэй удаан ярилцан, дараа нь хүүг очиж харсан байна. Ингээд долоо хоногийн дараа шаардлагатай баримт бичгүүдээ бүрдүүлж ирээд хүүг үрчилж авахаар болжээ. Егорка /түүнийг шинэ аав, ээж нь ингэж нэрлэсэн/ гэр рүүгээ явлаа. Аз жаргал хүсье, бяцхан хүү минь!

Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.79) 2018 оны 06 сарын 12

хувь тавилан

0  |  0
lohin(202.179.25.41) 2018 оны 06 сарын 12

ogt oilgosongui garchigtaigaaa ogt avtsaldahgui bna

0  |  0
(202.9.41.90) 2018 оны 06 сарын 12

тавилангаар учирсан эх үр хоёр

0  |  0
(202.9.41.90) 2018 оны 06 сарын 12

уйлчлаа

0  |  0
Зочин(122.201.21.161) 2018 оны 06 сарын 12

Егорка мундаг эр болноо. Ийм сайхан учрал тэр болгон тохиохгүй. Тэгэхээр энэ хүүгийн амьдралын зураг нь сайн сайхан байна гэсэн үг.

0  |  0
(202.70.38.86) 2018 оны 06 сарын 12

зүгээр л ГАЙХАЛТАЙ

0  |  0
Ээж(103.212.118.154) 2018 оны 06 сарын 12

Сайхаан сайхан

0  |  0
amjilt(43.242.243.166) 2018 оны 06 сарын 11

gaihaltai tuuh

0  |  0
Зочин(66.181.160.34) 2018 оны 06 сарын 11

Хүсээд ч үртэй болж чадахгүй байхад хүсээгүй нэгэнд нь эрүүл саруул үр заяах нь хяслантай. Тавилангаар учирсан эх үр ажээ.

0  |  0
Дутинийг дэмжигч (85.102.225.17) 2018 оны 06 сарын 11

Setgel zүrx shimsherlee Тэднмй гэр өүлд аз жаргал хүсийй

0  |  0
Top