Монголын баг дэлхийн шилдэг 8 багт Азиас ганцаараа шалгарлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Филиппинд болж байгаа билээ. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч болох ОХУ, Бразил, Филиппиний шигшээ багийг буулган авч, шигшээ найман багт шалгарч үлдээд байна. Шигшээ наймд Азиас ийнхүү Монголын баг л ганцаараа шалгарч үлдэж чадлаа.

Филиппин улсад болж буй ДАШТ-ний нээлт болсон багаар ийнхүү Монголын шигшээ зүй ёсоор нэрлэгдээд байна. Монголын баг өнгөрсөн жилийн Азийн аварга, энэ жилийн дэд байрын эзэн юм. Тэд Токио 2020 олимпийн наадмын оноо цуглуулах цувралуудад ийн амжилт үзүүлсээр байгаа юм. Хэсгээс хоёрдугаар байраар гарсан манай шигшээ баг маргааш Сербийн шигшээтэй тоглох юм. Сербийн шигшээ нь дэлхийн чансааг тэргүүлдэг бөгөөд дэлхийн гурван удаагийн аварга баг билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

Б [ 174.221.134.225 ]      |     6-р сарын 12 -нд, 09:59 минутанд

Тоглолтуудын яаж ямар сайтаас үзэж болох вэ

Аригун [ 66.181.161.74 ]      |     6-р сарын 12 -нд, 08:24 минутанд

Та бүхэн үнэхээр гайхалтай том амжилтанд хүрч бас тэмүүлж яваа шүү та бүхэнд спортын өндөр амжилт хүсье эх орон элгэн садан анд нөхөд чинь та 4 өөр бахархаж тоглолыг чинь шимтэн үзэж байгаа шүү амжилт хүсье

ооги [ 124.158.105.30 ]      |     6-р сарын 12 -нд, 05:27 минутанд

бахархаж байнаа, залуусаа

Ө [ 66.181.187.22 ]      |     6-р сарын 12 -нд, 02:34 минутанд

Сербийг л яаж ийгээд буулгаад авчуул

zochin [ 185.182.81.2 ]      |     6-р сарын 12 -нд, 00:23 минутанд

zaluuchuuddaa bayr hurgey ulam ih amjilt husey

Zochin [ 202.9.41.92 ]      |     6-р сарын 11 -нд, 15:26 минутанд

Wow, mundag yumaa

ariynbat [ 27.123.214.120 ]      |     6-р сарын 11 -нд, 14:22 минутанд

goe manaihan delhiin awarga awan shuu zaluusaa

Пп [ 202.21.106.115 ] 6-р сарын 11 -нд, 21:30 минутанд

С.Эрдэнэ танд баярлалаа залуусыг дэмжиж ажилтанд урагшаа Монголчуудаа

tg [ 43.242.242.112 ]      |     6-р сарын 11 -нд, 11:17 минутанд

wooow hychirheg monh, mergen buuch tsengyynbayar bravoo

ZALUU [ 66.181.177.109 ]      |     6-р сарын 11 -нд, 11:07 минутанд

NUGUU MUULAAD BDAG ERDENE GEDEG HUN ENE SPORTIIG ENE AMJILTAND HURGELE DE AMJILT ZALUUSAA

Zochij [ 172.56.2.251 ] 6-р сарын 12 -нд, 01:48 минутанд

Sharavaa metiin gulugnuud nuur hiih gazargui shaaj bga biz

Go to top of page