БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын нарын уулзалт эхэллээ. Тэд орчуулагчийн хамт 1 цаг орчим биечлэн уулзсаны дараа, 10 цагаас бусад төлөөлөгчдийн хамт хэлэлцээ хийх юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )