БНАСАУ, АНУ-ын түүхэн уулзалт үргэлжлэх эсэх нь эхний ярилцлагаас хамаарна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд уулзан, АНУ-Хойд Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, Ким Жон Ун машинаасаа бууж ирэхдээ огтхон ч инээмсэглээгүй гэнэ. Тэрээр хар өнгийн хувцас өмссөн бөгөөд харин Трамп хөх костюм өмсөж, улаан зангиа зүүжээ.

Трамп, Ким нар эхлээд “1х1” форматаар зөвхөн орчуулагчийн хамтаар уулзах аж. Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт бүрэн бүтэн цаашид үргэлжлэх эсэх нь энэхүү анхны уулзалтаас хамаарна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн энэхүү түүхэн уулзалтын үр дүнг дэлхий нийтээр чих тавин сонирхож  байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top