Трамп, Ким Жон Ун нарын хувийн уулзалт өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Дональд Трамп, Ким Жон Ун нарын “1х1” уулзалт 48 минут үргэлжлээд өндөрлөжээ. Тэдний хувийн уулзалтад зөвхөн орчуулагчид оролцсон бөгөөд энэхүү эхний ярилцлагаас дээд хэмжээний уулзалтын цаашдын “хувь заяа” хамаарах талаар Трамп өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Эхний ярилцлага өндөрлөсний дараа АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх онцгой үйл явдал болох дээд хэмжээний уулзалт эхэлсэн байна.

Өргөтгөсөн хэлбэрээр явагдах хэлэлцээрүүдэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, Трампын үндэсний аюулгүй байдлын туслах Жон Болтон, Цагаан ордны засаг захиргааны удирдагч Жон Келли нар оролцох бөгөөд харин Пхеньяны талаас Гадаад харилцааны сайд Ли Ён Хо, ГХЯ-ны Хойд Америкийн газрын дарга Цой Сон Хи нар оролцох аж.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top