Боловсролын хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

2018 оны 06 сарын 12

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Боловсролын хүрээлэнгээс БСШУСЯ болон тус яамны харьяа байгууллагуудын хүрээнд "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав. "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т БСШУСЯ, Боловсролын зээлийн сан, БМИҮЗ, БМДИ, БҮТ, НТБҮТ, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд ирж Боловсролын хүрээлэнгийн бүтээгдэхүүн үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуваалцлаа.

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Боловсролын хүрээлэнгээс БСШУСЯ болон тус яамны харьяа байгууллагуудын хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т БСШУСЯ, Боловсролын зээлийн сан. БМИҮЗБМДИ, БҮТНТБҮТ, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд ирж Боловсролын хүрээлэнгийн бүтээгдэхүүн үйл ажиллагаатай танилцаж, туршлага хуваалцлаа.

Тус хүрээлэнгийн захирал доктор /Ph.D/ М.Итгэл “Бид хэн байв?, “Бид хэн байгаа”, Бид хэн болох вэ? гэсэн он цагийн хэлхээсээр Боловсролын хүрээлэнгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг томьёолон танилцуулсан “Боловсролын хүрээлэнгийн өнөө ба ирээдүй” илтгэл, дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Р.Нямцэрэн байгууллагын 2018-2022 оны стратеги төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг PDСА загвар ашиглан үнэлэх аргачлал боловсруулан, төлөвлөлтийн шатны ажлаа үнэлж, үр дүнг танилцуулсан “Боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө /2018-2022/, түүний хэрэгжилтийн байдал” сэдэвт илтгэл, эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор С.Санжаабадам “Боловсролын хүрээлэнгийн 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”-г танилцуулав.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд байгууллага, хамт олон бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Уг үзэсгэлэнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, сургалтын хөтөлбөр, хэвлэмэл сурах бичиг, гарын авлагуудЕБС-ийн сурах бичигт багш нараас санал авч буй цахим программ, хилийн чанадад амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд зориулсан “Монгол хэл, соёлын цахим сурах бичиг” зэрэг бүтээгдэхүүнүүд тавигдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top