Компьютер хэрэглэдэггүй дэлхийн хамгийн баян хүн

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг, Уоррен Эдвард Баффет 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ. Уоррен Баффет багадаа хачирхалтай “бизнес хүүхэд” байсан бөгөөд үеийн хүүхдүүд нь эцэг эхээсээ халаасны мөнгө гуйж байхад тэрбээр айл, айлын хаалга тогшин бохь, кока кола зарж явдаг байв. Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт таван настайдаа анхны зохиолоо бичиж, Математикийн хаан Гаусс таван настайдаа нягтлан бодогч аавыгаа ичээж байсан гэдэг. Уоррен Баффет мөн тэдгээр агуу хүмүүсий адилаар зургаан настайдаа анхныхаа наймааг хийж, анхны ашгаа олж байжээ. Тэрбээр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс зургаан ширхэг кока кола ундааг 25 центээр худалдаж аваад, 30 центээр зарсан гэдэг. 78 жилийн тэртээх таван цент өдгөө 63 тэрбум болтлоо өсөөд байна.

Мөнгийг өсгөх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах мэдрэмж түүнд байгалиас заяажээ. Ашигтай ажиллах компанийг алдалгүй харах бэлгийн нүдтэй тул тэрбээр хөрөнгө оруулагчдын дунд тэр бурхан шиг л нэр нөлөөтэй. Нэгэн үе “Уоррен Баффет хувьцааг нь худалдаж авсан” гэсэн “шум” тухайн компанийн хувьцааны ханшийг шууд өсгөдөг “бичигдээгүй хуультай” болсон байсан нь түүний хэр нөлөөтэй эрхэм болохыг батлах биз ээ. Учир нь дээрх сургаар хөрөнгө оруулагчид тухайн компанид уралдан хөрөнгөө даатгадаг байжээ.

Уоррен хөрөнгө оруулах ажлаа 1941 оноос эхэлжээ. Тэрбээр “City’s service” хэмээх компанийн гурван багц хувьцааг 38 ам.доллараар худалдан авч, эгчтэйгээ хэмтрэн эзэмшчээ. Гурван багц хувьцааны үнэ удалгүй 200 болж өссөн гэдэг. Тэрбээр дунд сургуулиа төгсөхдөө аль хэдийнэ 5000 ам.доллартай болсон байжээ. Энэ нь одоогийн ханшаар 42 мянган ам.доллар буюу жирийн америк иргэний жилийн орлогоос илүү гэсэн үг юм. Сургуулиа төгссөний дараа Пинсильваний Их сургуульд элсэн орж, хоёр жил суралцжээ. Дараа нь  Омаха хотдоо буцан ирж Небраскагийн Линкольн хотын их сургуульд шилжин ирж, 3 жилийн дараа төгссөн байна. Дээд сургуульд суралцаж байхдаа эдийн засагч, хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нарын боловсруулсан хөрөнгө оруулалтын хуулийг сайтар судлан толгодоо “суулгаж” авчээ.

Нэр алдартай хөрөнгө оруулагч Бен Грем, Дэвид Додд нар Уоррений замналд ихээхэн нөлөөлж чадсан юм. Бен Гремийн буй болгосон хөрөнгө оруулалтын хялбар энгийн хуулийг 21 тэй Баффет сайн ойлгож, тусган авсан байна. Сонингийн тасархай дээр гарсан материалаас санаа аван хөөцөлдөж гүйсний эцэст GEIKO хэмээх даатгалын компанийг эзэмших болж, улмаар “Беркшир Хэтэвэй” компанид хөрөнгө оруулжээ. 1965 он гэхэд тэрбээр компанийн 28 хувийг эзэмших болж, дараа жил нь зархирлуудын зөвлөлийн даргаа сонгогдлоо. Түүний нэг бүрийг нь 7 ам доллараар худалдаж авсан хувьцаа энэ үүед 19 ам.доллараар үнэлэгдээд байв. Үүнээс дөрвөн жилийн өмнө буюу 1962 онд тэрбээр анхныхаа сая ам.долларыг олоод байжээ. 1971 онд орон нутагтаа алдартай “Сиз кэнди” хэмээх чихрийн үйлдвэрийг худалдан авсан нь мөн л оновчтой болжээ.

1973 оноос хэвлэл мэдээллийн салбарт анхаарлаа хандуулах болж Washington Post компанид хөрөнгө оруулж, 1977 онд “Buffalo Evening News”-ийг 32.5 саяар худалдаж авав. Анх долоон ам.доллар байсан “Berkshire Hathaway”-ийн нэгж хувьцаа 1979 онд 1305 ам.доллар болтлоо өсчээ. Эзнийхээ урагшгүй ажиллагаанаас болж дамдуурахад хүрээд байсан "Скотт энд Фэтзер, болон бусад олон олон компаниуд “Berkshire Hathaway”-ийн орлогыг нэмэгдүүлж байлаа. Тэрбээр “Berkshire…”-ээс гадна хувиараа хөрөнгө оруулах ажлыг 1967 оноос эхэлж Балтиморын их дэлгүүрийг худалдаж авсан байна.

Тэрбумтан гэхэд Уоррен Баффет тансаг хэрэглээнд дургүй бөгөөд 1991 онд худалдаж авсан супер онгоцоос өөр тансаг хэрэглээ гээд байх юм байдаггүй аж. Түүнийг компьютер хэрэглэдэггүй цорын ганц тэрбумтан гэж нэрлэдгийг уншигчид бараг мэдэх биз. Тэрбээр одоо ажлаа өөр хүнд хүлээлгэн өгсөн ч шийдвэргаргахад нөлөөлдөг хэвээр. Эхнэр Сюзан Баффет нь 2006 онд нас барахад тэрбээр дурсгалыг нь хүндэтгэн дотны анд Билл Гейтсийн эхнэр Мелиндагийн тэргүүлдэг буяны санд хөрөнгийнхөө 85 хувийг гэрээслэн үлдээсэн нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ тухайн үеийн үнэлгээгээр 37 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан болохоор арга ч үгүй юм. Ийм их хөрөнгө буяны үйлсэд хандивлаж байсан тохиолдол өмнө нь хэзээ ч гарч байгаагүй, цаашид ч гарахгүй биз ээ.    

 

С.Төгөлдөр

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.131.243.190) 2018 оны 06 сарын 12

Egel bogood aguu hun daruu bdag gej unen yum. Manaihan bol shine bayan tseej ovchtei gedeg shig l bolno do. Huuli busaar horongojson nohduud nohoid yas hayahiin daitai ch hund yum ogch chadahgui. Yagaad gevel goloo tsohison haramiin setgel ni chotgor shig bie setgeliig ni horduuldag bolohoor ter. harin shunal ni bol zuudendee ch ovolzoj bdag bh.

0  |  0
zochin(202.179.31.56) 2018 оны 06 сарын 12

ingiin ym aguu gedeg chini ene dee

0  |  0
зочин(202.9.41.90) 2018 оны 06 сарын 12

Өрөөг нь л хар л даа тансаг юм юу ч алга.

0  |  0
zochin(202.9.41.90) 2018 оны 06 сарын 12

өө бурхан минь гайхамшиг юмаа

0  |  0
Top