“Цэн тогоруу 2018” аялан тоглолт эхэллээ

2018 оны 06 сарын 12

“Цэн тогоруу” наадмын шилдэг номерууд зургадугаар сард Дорнод аймгийн бүх сумдаар аялан тоглолт хийхээр замдаа гарчээ. Өнөөдөр Дорнод аймгийн хөгжимт драмын театрт тоглох юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын долооны өдөр Улаанбаатар хот дахь Дорнодчуудын нэгдлээс Дорнод аймгийн 14 сумын оюутан залуучуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Цэн тогоруу” урлагийн наадам хоёр дахь жилдээ амжилттай зохион явагдаж өндөрлөсөн. Энэхүү наадамд найман сумын 100 гаруй залуус авьяас чадвараа сорин өрсөлдөж нэгдүгээр байрт Халхгол, хоёрдугаар байрт Дашбалбар, гуравдугаар байрт Чойбалсан сум тус тус шалгарчээ.

Ч.Бүжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top