Ирээдүйн хүргэнээ харсан хадам ээж гэнэт...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 12

Бидний өнгөрсөн амьдралын хугацаанд олон хүмүүс, эд зүйлс, үйл явдлууд мартагдан үлддэг. Цаг хугацаа гэгч бүхий л зүйлийг өөрчлөх агуу шидтэн учраас 20 жил уулзаагүй хүнийг танина гэдэг бас л нэлээн бэрхшээлтэй асуудал.

Заримдаа тиймэрхүү “өнгөрснөөс ирсэн мэндчилгээ” амьдралыг өөрчлөх тохиолдол гардаг. Одоо өгүүлэх түүх бол үүний нэгэн тод жишээ юм.

Хайди Паркер, Эд Свитт нар бол дурласан хосууд. Тэд гэрлэхээр шийдэн, хуримын ёслолдоо бэлтгэх ажилдаа оржээ.


Харин энэ үед сүйт бүсгүйн ээжийн ухаан санаанд огт өөр зүйл эргэлдэж байлаа. Тэрээр ямар нэгэн зураг хайн, хамаг л зургийн цомгуудаа онгичин сууж байв.

Гэрлэхээр шийдсэн залуу хосууд 2011 онд оюутан байхдаа танилцжээ. Залуу эр хатаагч машиныг ажиллуулж чадахгүй байсан учраас байрыг өмнө нь хөлсөлж байсан бүсгүйгээс зөвлөгөө авахаар шийдсэн байна.

Гэвч тэдний хоорондох ахуйн цахилгаан хэрэгслийн тухай яриа удалгүй хоёрдогч зүйл болон хувирав. Тэд бие биедээ дурлачихаж!

Эхний болзооны дараа, хоёр дахь, гурав дахь... гээд үргэлжилсээр. Харин дөрвөн жилийн дараа тэд нэг нэгэнгүйгээр амьдарч чадахгүйгээ ойлгон, хувь заяагаа холбохоор шийдсэн аж.


Ингээд хоёр биенийхээ ар гэрийнхэнтэй танилцах цаг ирлээ. Гэр бүлийн нэгэн удаагийн үдийн хоолон дээр сүйт залуусын ээж нар өнгөрснөө дурсан ярилцаж байв.

Ирээдүйн хадам ээж Хайдигийн “анхны сүйт залууг” гэнэт санажээ. Хайди охиныг 6 настай байхад тэд гэр бүлээрээ амралтын газарт очсон байна. Тэнд хөөрхөн охиныг нь үе тэнгийн нэгэн хүү “эргүүлж” эхэлжээ.

Хүүхдүүд бие биеэс алхам ч холдолгүй хамт байсаар  удалгүй амралт дуусан, гэр бүлүүд өөр өөрсдийн нутаг руу буцацгаасан байна. Ийнхүү хоёр бяцхан хүүхдийн гэнэхэн үерхэл хожмын өхөөрдөм дурсамж болон үлдсэн аж.


Охины ээж гэртээ харьсан хойноо ч тэрхүү түүхийг толгойноосоо авч хаяж чадсангүй. Тэр бодсоор байгаад нөгөө бяцхан хүүгийн нэрийг гэнэт санаж чадлаа. Эд! Энэ санамсаргүй давхцал гэж үү? Магадгүй... Гэвч тэрээр хуучин зургийн цомгуудаа ухахаар шийдлээ.

Хэдэн зуун зураг үзсэний эцэст тэр хэрэгтэй зүйлээ олж чадаад дуу алдав! Шаргал үстэй 6 настай хүүг хараад Хайдигийн одоогийн сүйт залууг таньж чадлаа!


Дараа нь тодруулснаар, 20 жилийн өмнө Паркер, Савитт нарын гэр бүл Туркийн Гумбет амралтын газарт яг нэг хугацаанд байсан бөгөөд тухайн үед бяцхан хүүхдүүд байсан Эд, Хайди хоёр том болохоороо заавал гэрлэнэ хэмээн хатуу шийдэцгээж байсан гэнэ.  Бага насны хүүхдүүдийн энэхүү энгийн нэг “дурлал” хожмоо биеллээ олох юм гэж хэн ч бодоогүй нь мэдээж!


Савиттын гэр бүл Шеффилд-д, Паркерынх Лондонд амьдардаг байсан хэдий ч хувь заяа нь хос залуусыг хамтдаа байх боломж олгожээ. Үүнд бүхэл бүтэн 20 жил шаардагдсан хэдий ч жинхэнэ хайр дурлалд цаг хугацаа асуудал биш аж.


Сүйт бүсгүйн ээж тэрхүү түүхийг сөхөж “нээлт” хийсний дараа залуу хосуудын хайр сэтгэлийг тэнгэрээс ивээн, холбогдсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй болсон гэнэ. Ирээдүйн хадам ээжийнх нь “нээлт” Эд, Хайди хоёрын дурлалын түүхийг улам романтик болгосон аж.

 Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(65.49.68.154) 2018 оны 06 сарын 25

Гайхалтай сайхан юмаа. Ямар гоё юм бэ? Ёстой романтик.

0  |  0
(103.9.90.53) 2019 оны 02 сарын 16

Ямар хөөрхөн юм бэ

0  |  0
zochin(103.57.95.92) 2018 оны 06 сарын 12

zovlogoo sondoj moroodloo biyluulsen baih

0  |  0
zochin(202.9.40.134) 2018 оны 06 сарын 12

tiim shuu

0  |  0
Top