Хөвсгөл аймгийн автобус шатжээ

Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явдаг том оврын автобус өнөө өглөө Төв аймгийн Баян-Чандмань сумын нутагт шатсан байна.

Тус автобус өчигдөр орой 18 цагаас Мөрөн сумаас хөдөлсөн бөгөөд 40 гаруй иргэд зорчиж явжээ. Автобусанд сууж явсан бүх иргэн бууж гадна тээшинд хийсэн ачааг авч амжсан бөгөөд азаар амь эрсэдсэн хүн байхгүй гэнэ. Зорчигчдыг Улаанбаатар хотоос автобус ирж авчээ.

Ч.Бүжин


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page