Нефть нэрэх үйлдвэрийн замын зураг бэлэн болжээ

2018 оны 06 сарын 13

Зүүнбаянгийн нефть нэрэх үйлдвэр үүдээ барьсан цагаас шахам Нефть нэрэх үйлдвэр барих тухай ярьж, тэр тусмаа сүүлийн 20 гаруй жил үйлдвэрийн шав тавьсан ч баригдаж байсан нь үгүй. Харин өнгөрөгч өвөл Засгийн газрын хуралдаанаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Нефть нэрэх үйлдвэр барихаар болсон билээ.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаас Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтож энэ дагуу бусад ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэхээр болсон юм. Тиймээс үүний дагуу Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэл баригдах төмөр замын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэсэн байна. Тус төмөр замын зураг төслийг Төмөр замын харъяа Барилга зураг зүйн газрынхан хийж гүйцэтгэсэн бөгөөд зам баригдаж дуусах хүртэл Улаанбаатар төмөр зам болон бусад гүйцэтгэгч талуудтай хамтран ажиллах юм байна.

Мөнхүү бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм гэж барихаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад, үйлдвэрийн нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг  Энэтхэгийн Төрийн өмчит “EIL” компани хийж байгаа юм. Нарийвчилсан тоо, баримтыг гуравдугаар сарын сүүлээр танилцуулах бөгөөд Энэтхэгийн нэгэн компани төмөр зам барих ажилд оролцох хүсэлтээ манай улсын Засгийн газарт ирүүлсэн байна.

Энэ байршлыг сонгохдоо дэд бүтэцтэй ойрхон, түүхий эдээ Дорнодын XIX, XXI талбайгаас татах боломжтойг харгалзан үзсэн бөгөөд төмөр замаар Улаанбаатар хот болон бусад бүс рүү тээвэрлэх боломжтой гэдгийг холбогдох албаныхан тайлбарласан юм.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(103.229.122.25) 2018 оны 07 сарын 23

Endees harahad odoo olborlolt hiij Hyatad ruu zoogood baigaa Zuunbayan, Tsagaan-elsnii ordig uildvert atsiglahgui boltoi yum. Tegeheer Hyatadin Dong-Tsing grupp ug ordiig buren ezemshij Mongol uls zovhon tednii ashigaas huvi hurteh l erhtei yumaa daa. Tegeed tuuhii edee Dornodoos tatah gene. derged ni oirhon baigaa Tariach zereg haiguul hiigdsen talbaigaa yasan yum boloo ???

0  |  0
Irgen(64.119.16.76) 2018 оны 06 сарын 20

TEG, ATG, TSEGazar baingiin xyanalt tavina genuu. Yax gej? Buteen baiguulaltiin ajild buu xutgald tsagdaa tsereg tagnuul zugeer ajilaa xiigeech.

0  |  0
Иргэн(202.179.31.3) 2018 оны 06 сарын 16

Хаха юу гэсэн бэ 3р сард танилцуулна гэж тэнэг юм сараачих юм

0  |  0
zochin(59.153.112.64) 2018 оны 06 сарын 14

trasiig barilgiinhan gargaj taarna

0  |  0
Top