Одонтой ээжүүд өрх толгойлсон 6 хүүхэдтэй аавыг 2 өрөө байртай болголоо

Төрөхийн хүндрэлээр эхнэрээ алдаж, 6 хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд туслахаар "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүд хандивын аян өрнүүлж, өчигдөр болсон "Гоо ээж 2018" тэмцээний тайзнаа 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ. Энэ талаар "Алдарт Эх Цахим Нэгдэл" фэйс бүүк хуудсанд нийтэлсэн постыг хүргэе.


Бүсгүй хүн амаржихдаа үхэл амьдралын заагт оршдог гэлцдэг. Б. Наранцацрал маань 35 хан насандаа төрөлтийн хүндрэлээр бурхан болж 6-н бяцхан үрээ үлдээгээд тэнгэрийн оронд одсон. Цацаа маань Алдарт эхийн одонтой ээжүүд групын хамгийн идэвхтэй, бүтээлч, манлайлагч ээжүүдийн тэргүүн эгнээнд зогсдог идэвхтэй гишүүн байсан.
Амьдралд ч гэр бүлдээ ч хайр гэрэлтүүлсэн нарны цацраг шиг сайхан хань, сайн ээж байсан. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, аливаа зүйлд идэвхитэй оролцдог, дөлгөөхөн, даруухан, эелдэг найрсаг зан ааштай, найз нөхөд олонтой, нүдээрээ инээж, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тусалдаг, хэн бүхэнтэй нийтэч ханддаг, сайхан бүжиглэдэг үнэхээр үзэсгэлэнтэй ээж байсан. Алдарт эхийн одонтой ээж группынхэн бид Цацаагийн ард үлдсэн хань хүүхдүүдэд нь зориулж "Нарны цацрагууд" сайн үйлсийн аяныг эхлүүлсэн юм. Ээжгүй үлдсэн 0-10 настай 6-н бяцхан үрс нь өвлийн хүйтэнд холоос хичээлдээ даарч хөрөн битгий яваасай, ханиа алдсан аав нь өвөл, хавар, зун намаргүй ус, түлээ зөөж галтай галгүй гэж ардаа санаа зоволгүй ажлаа тайван хийгээсэй, гэсэндээ хүүхдүүдийг дулаахан #БАЙРТАЙ болгохын төлөө санаа нэгдэн #НАРНЫ_ЦАЦРАГУУД нэртэй аянаа эхлүүлсэн билээ. 
Энэ аян маань 15 хан хоногт сүүн сэтгэлээр нэгдсэн олон ээжүүдийн бяцхан үрсийг гэх хайр энэрэлээр зорилгодоо хүрч чадсан. Тиймээ бид зовлон жаргал байгаа бүхнээ хуваалцаж зөв бүхнийг өөрөөсөө эхлүүлж үр хүүхддээ, гэр бүлдээ түгээхийг хүссэн ээжүүд. Тус аяныг санаачлан удирдан чиглүүлж хэрэгжүүлсэн Алдарт Эх групын гишүүн Алдарт Эхийн 2-р одонт ээж, Андантай ХХК -н захирал Соёлтын Соёлмаад талархал илэрхийлэе. Нарны цацрагууд аян богино хугацаанд зорилгодоо хүрэхэд олон ээжүүдийн сэтгэл зүтгэл нөлөөлсөн бөгөөд Тэр дундаас нийт хандивын 25% бүрдүүлж өгсөн Алдарт Эхийн 2-р одонт ээж Сонсголон бетон зуурмаг ЭДТ ХХК-ний захирал Ж.Одончимэгт болон аяныг зохион байгуулан олон ээжүүдийг нэгтгэн чиглүүлсэн групын админ баг Алдарт Эхийн 2-р одонт ээж Г. Сарантунгалаг, С. Золзаяа, В. Санчиртаа маш их баярлалаа.
Сайн үйл бүхэн дэлгэрч, үрс бүхэн аз жаргалтай өсөн төрних болтугай.

 

Image may contain: one or more people and people standing

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Zochin [ 103.26.195.193 ]      |     6-р сарын 13 -нд, 10:20 минутанд

Yamar uhaantai saihan busguichuud ve buyn delgerch ajil uils ni oodrog baig

Zul [ 64.119.17.179 ]      |     6-р сарын 13 -нд, 07:44 минутанд

Yasan saihan medee ve,huuhdiin buyan zaya uneheer ih shuu.saihan eejuuddee bayarlalaa

juju [ 64.119.18.233 ]      |     6-р сарын 13 -нд, 04:21 минутанд

Yasan buyamtai humuus ve.nogo eh ornoosoo idej uugaad tansagldag garuudad iim hunii uner bnu.Saihan ehchudedee eruul emjiig husie.

emch [ 43.228.131.90 ]      |     6-р сарын 13 -нд, 02:52 минутанд

muu erchuudees deer huuhnuud baina daa erchuudee

Go to top of page