Эмийн хэрэглээнээс үүдэлтэй элэгний өвчлөл

Эмийн зохисгүй хэрэглээнээс үүссэн элэгний өвчлөл тийм ч ховор тохиолдол биш бөгөөд заримдаа эмгэнэлт үхлээр хүртэл дуусах нь бий.

Доктор, профессор Кристиан Штрассбург Мерано дахь Pharmacon конгресс дээр энэ сэдэвт анхаарал хандуулсныг сонирхоцгооё.

Шведийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, элэгний хурц дутагдлын 17% нь эмнээс шалтгаалан үүсдэг гэжээ. АНУ болон Англид иймэрхүү хордлого парацетамолоор голлон үүсч байсан бол, европын улс орнуудад нестероидные антиревматический эм бэлдмэлүүд (НСАР) болон амоксицилин, клавуланы хүчлийн нэгдэл голлох үүрэг гүйцэтгэж байжээ.

Гепатит, холестаз, фиброз өвчлөлүүд эм бэлдмэлээс үүсэх боломжтой учраас өвчтөний сүүлийн 6 сарын өвчний түүхийг зайлшгүй  судлах шаардлагатай тухай Штрассбург доктор өгүүлсэн байна.

Профессор шууд хордлого, мөн дархлал-харшлын шинж тэмдэгтэй болон тэмдэггүй өвчлөлийг ялган ангилжээ. Шууд хордлогыг, жишээ нь, парацетамолоор үүсгэгдсэн, оношлоход ихээхэн энгийн гэнэ. Энэ нь гэнэт илрэх бөгөөд хэрэглэсэн хэмжээнээс хамаардаг аж.

Гэвч шууд бус хордлого амьдрал дээр түгээмэл гардаг юм байна. Энэ тохиолдолд хэрэглээний хэмжээ төдийлөн ач холбогдолтой бус. Түүнээс гадна, ийм тохиолдол эм хэрэглэснээс хойш 100 долоо хоногийн дараа ч илэрч болзошгүй гэнэ.

“Элэгний шууд бус хордлогыг чистотел, зверобой гэх мэт ургамлын гаралтай эм бэлдмэлүүд ч үүсгэх боломжтой” хэмээн профессор тайлбарлажээ.

Иймэрхүү бэлдмэлүүд ферментүүдэд хориг учруулдаг учраас бусад эм бэлдмэлүүдтэй бодисын солилцоонд холилдон ордог. Иймд ургамлын гаралтай эмүүд болон биологийн нэмэлт тэжээлийг сүүлийн хагас жилийн хугацаанд хэрэглэсэн эсэхийг нь өвчтөнөөс байнга асууж байхыг эмч нарт зөвлөсөн байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page