Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. Учир нь, нийслэлийн прокуророос өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах саналаа шүүхэд хүргүүлсэн гэнэ.
Энэ дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Тус шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих хугацааг 30 хоног сунгах захирамж гаргаж байсан юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
прокурорын зөв л дөө. дэмжиж байна