Шар айраг сүүнээс ч илүү ашиг тустай болохыг эрдэмтэд нотолжээ

Эрдэмтэд шар айрагны анагаах увидасыг шинжлэх ухаанаар нотолсон байна. Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хvмvvс татгалзах нь цөөнгvй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ. Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ.


- Мюнхений институт шар айргийг судлан үзсэний үндсэнд нэг литр шүүгээгvй пиво нь дүүцэхүйц хэмжээний сүүнээс 10 дахин илүү амин дэмтэй болохыг баталсан байна.

- Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн шар айргийг "Hefe Weizen" (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пиво уусан хvний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.

- Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ.

- Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны үрэвслийн үед хамгийн ашигтай.

- Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ.

- Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бvлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй.

- Пивотой маск, тос нь үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нүүрэндээ түрхээд үзээрэй. Үр дүн нь тэр даруй мэдэгдэнэ.

- Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш єндєр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдvvлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна.

- Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.

- Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво тvрхэж болно. Хэрвээ пивог vсэндээ тvрхээд хэсэг хугацаанд байлгавал vс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.

- Чехүүд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна.

- Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггvй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.

- Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргvvцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.

- Пиво нь кока-кола, чихэртэй алимны шүүс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой.

Гэхдээ Монголчуудад пивоноос 10 дахин ашигтай айраг байдаг. Айраг нь биеийн эсэргүүцлийг сайжруулж эрч хүч тамир тэнхээ нэмэгдүүлдэг. Тиймээс айрагаа л ууцгаая !

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Анхцэцэг [ 27.123.212.134 ]      |     2018 оны 6-р сарын 15 -нд, 23:22 минутанд

айрагаа уух нь зөв

Баяраа [ 112.72.14.58 ]      |     2018 оны 6-р сарын 14 -нд, 06:23 минутанд

Тархи угаачих юм бна лдаа. Шар айргаа зарах гээд ядчихаж. Зарим нөхдүүд үзээд хуснаа хусна

Баагий [ 159.65.130.235 ]      |     2018 оны 6-р сарын 14 -нд, 03:21 минутанд

Цөөн хүнтэй газрын баялаг ихтэй улсын иргэд пиво уух нь бас гадны шулаачдад ашигтай. Архинд донтсон ард түмэн 20 жилийн дараа гэхэд бараг дуусна, америкийн индианууд шиг. Пивонд нь бас донтуулагч хийж болно

Баагийй [ 27.123.214.113 ]      |     2018 оны 6-р сарын 14 -нд, 01:43 минутанд

Хаха гоё шүү айргаа л ууцгаая. Гэхдээ хааяа пиво гуснаа гусна

Irgen [ 103.10.22.127 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 12:26 минутанд

Arhi pivonii uildveruudiin zahialgat reklam itgevee humuusee

Архичин [ 202.55.188.42 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 08:23 минутанд

Хуцна биз. Гашуун усанд үхснмйх нь бэтмин байхавдээ.

nnn [ 77.190.209.125 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 07:08 минутанд

unen baih shuu hetruulehgui uuval em bolno

гуц [ 112.72.14.51 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 05:30 минутанд

ёстой хуцаваа

иргэн [ 103.10.22.210 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 05:02 минутанд

за тэгвэл аптект зарах цаг нь болжээ

M [ 150.129.143.246 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 04:49 минутанд

haha arai yadtsan zar surtalchilgaa bainda. amid maliin erchim svvg yaaj negmuu shar ymiig hajuud n dvitsuulne we

zochin [ 103.9.90.98 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 03:48 минутанд

kkkk shar airagnii ashig tus gej baahan yum unshuulchaad ard ni l uuya geh baisan bol yum bol airgaa l bichne biz de shar airagnii ach tus gej baihaar airagnii ach tus geed l

Go to top of page