ЭЕШ-ын хуваарь болон авах байршилтай танилцаарай

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Энэ сарын 16-аас 20-ны өдрүүдэд орон даяар ЭЕШ зохион байгуулагдах гэж байна. 2018 оны ЭЕШ-д нийт 43846 шалгуулагч бүртгүүлсэн байна. 

ЭЕШ-ын хуваарийг хүргэе:

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

ЭЕШ-ын шалгуулагчдын анхааралд: 
Заавал өгөх шалгалт болох Монгол хэлбичгийн шалгалт нь хариултын хуудасгүй ба та шалгалтын дэвтэртэй ажиллахдаа "ХӨХ ӨНГИЙН ҮЗГЭН БАЛ" ашиглаарай. Харин бусад хичээл болох Монгол хэл, математик, физик, англи хэл, орос хэл, хими, биологи, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газарзүй зэрэг хичээлийн шалгалт нь хариултын хуудастай байна. Та хариултын хуудастай ажиллахдаа зөөлөн балтай "ХАРАНДАА" ашиглаарай. Анхааруулахад, хариултын хуудсыг зөвхөн зөөлөн балтай харандаагаар бөглөн шаардлагатай тохиолдолд баллуур хэрэглэж болно.

2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна уу.

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

- Бүртгэлийн хуудас / Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mnцахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

- Суудлын хуваарь

- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2018 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ авах байрууд болон шалгалтын хуваарьтай танилцана уу.

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

Танилц, ЭЕШ өгөх байршлууд

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top