Гэрээ зөрчсөн “Оюутолгой”-г эхлээд шалгах байж...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Оюутолгойн гэрээний асуудлаар олон хүнийг баривчлан шалгаж байгаа бөгөөд сүүлийн үед Оюутолгойг тойрсон асуудал баривчлан шалгаж байгаа хүмүүсээсээ хальж эхэлж байна.

Тус гэрээнд “Эрчим хүчний хувьд дөрвөн жил дотор Монгол Улсаас авах ёстой” заасан ч тус компани Монгол Улсаас эрчим хүч авдаггүй аж. Учир нь “Оюу толгой” компани болон Засгийн газар хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г 2014 оны наймдугаар сард байгуулсан. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлснээр энэ асуудал үүсчээ. Мөнхүү гадны иргэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад орлого олсон бол 20 хувийн татвар төлөх ёстой байна. Гэтэл “Оюутолгой” компани төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар “Оюутолгой” компани жилд 100 сая ам.доллар төлөх ёстой аж. Үүнээс гадна Монгол Улсын Их хурлаар баталсан гэрээг компани хооронд парламентаас гадна дураар  өөрчилсөн тохиолдол байгаа нь мөн гэрээ зөрчсөн явдал хэмээн нэр бүхий УИХ-ын гишүүд үзэж байна.

Үүнээс харвал бид нэр бүхий хүмүүсээ хорьж цагдан шалгахаасаа өмнө гэрээ зөрчсөн “Оюутолгой” компанийг цагдан шалгах ёстой юм биш үү. Тодотгож хэлбэл, “Рио Тин То”-г шалгах хэрэгтэй. УИХ-аас нэр бүхий хүмүүс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч ажил нь дэндүү удааширалтай байгааг ч буруутгаад эхэлжээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.24) 2018 оны 06 сарын 13

Үйл ажиллагааг нь зогсоож байгаад шалгах хэрэгтэй . Олон улсын арбитрт өгөх хэрэгтэй

0  |  0
Top