Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томиллоо

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь өнгөрсөн дөрөвдүгээр сад чөлөөлсөн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2018.06.13/ хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр, 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэрбээр төрийн албанд 17 жил ажилласан байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page