Б.Гангаамаа К2 ууланд авирахаар маргааш эх орноосоо мордоно

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд авиралт хийхээр маргааш эх орноосоо мордох гэж буй МУГТ, уулын спортын ОУХМ Б.Гангаамаад БТСГ-аас төрийн далбаа гардууллаа. Тэрээр энэ сарын 16-нд уулын хамгийн захад байдаг тосгонд очоод зургадугаар сарын 18-наас уул руугаа явж эхлэх юм байна. Авиралт хоёр сарын хугацаанд үргэлжилж, наймдугаар сарын 16-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ. Нийт 35 мянган ам.доллар зарцуулж байгаа бөгөөд түүний аяллыг “Таван богд” ХХК, “Говь”ХХК ивээн тэтгэсэн байна.

Image result for к2

K2 уулын оргилд одоогоор 300 гаруй хүн амжилттай авирчээ. Хамгийн цөөхөн хүн оргилд нь гарсан дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигддэг аж.  Б.Гангаамаагийн хувьд 2013 онд анхны оролдлогоо хийсэн ч цасан нуранги болж, олон хүн нас барсан тул авиралтаа цуцлаж, эх орондоо ирж байсан түүхтэй. Монгол хүн энэ ууланд гараагүй учир авиралт амжилттай болвол К2 уулын оргилд гарсан анхны Монгол хүн болоод зогсохгүй дэлхийн уулын спортын түүхийг бичилцэх юм.

 

 

А.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.214.123) 2018 оны 06 сарын 13

Odoo bolimoor yum. Tend garsan ugui ni yamar yalgaa bainaa.

0  |  0
Munkh(217.172.229.74) 2018 оны 06 сарын 13

Hodolmoriin baataryn ogood boliul hend heregtei jum bee! Ter teneg baigalmaa heden temeetei London ayalan gez tenegteed heden orny hil deer tus bur deer 30 honogiin karantind tsagaa ongoroon gedgee medehgui tuuz bn Lee daraa ter malaa yah gez baigaa bol hachin TENEG

0  |  0
b(66.181.168.8) 2018 оны 06 сарын 13

amjilttai boloh boltugai, ireed amidralaa bod

0  |  0
Top