С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

2018 оны 06 сарын 13

Нийслэлийн прокурорын газраас өчигдөр 17 цагийн үед С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг өнөөдөр хэлэцэж прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газар болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг яллагдагчаар татан баривчилсан билээ.

Тэднийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Одоогоор Оюутолгой төслийн хүрээнд хийгдсэн гэрээ, хэлэлцээр, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөг батлахад оролцсон С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт зэрэг бусад холбогдох албан тушаалтнууд бүгд батлан даалтад гарлаа.

Ийнхүү АТГ-ын дөрөвдүгээр сарын "их баривчилгаа" батлан даалтаар үргэлжилж байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боогий(103.10.23.137) 2018 оны 06 сарын 14

Нэг их удахгүй уучлаарай таны идэж уусан чинь хууль зөрчөөгүй байна гээд л суллах биз

0  |  0
Иргэн (66.181.178.75) 2018 оны 06 сарын 14

ХООСОН ШОУ....

0  |  0
shorongiin ovgor(183.177.98.182) 2018 оны 06 сарын 14

Bayrtsogt atsii naashaa khurdan yvuul angaj ukhlee bi neg tsangaagaa tailmaar bna bugsiig ni urvatal bandidaad ugnu pizdag

0  |  0
иргэн(202.179.26.110) 2018 оны 06 сарын 13

за яахав , 20.000н Хувьсагчийг гаргачихаж байгаа юм биз дээ, ингээд Замхарна дөө,

0  |  0
zochin(64.119.21.88) 2018 оны 06 сарын 13

oilgomjtoi.odoo hoorondoo ugsen huwildaj ugee niiluuleed hergees multarna.manan yllaa.mongoliin huuli 23 honog gej ene.

0  |  0
Top