Харри, Меган нарын хүүхэд ямар арьстай байхыг тогтоожээ

 Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар хуримаа хийгээд сар болох гэж байна. Энэ хугацаанд тэдний гэр бүл, найз нөхөд, эксүүдийнх нь талаар шар хэвлэлүүд өдөр бүр мэдээлж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сэтгүүлч нар генетикчтэй уулзаж, ханхүүгийн хүүхэд ямар арьс, үс, нүдтэй байхыг тодруулжээ.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Их Британийн ханхүүгийн хүүхэд өнгөт арьстай төрөх магадлал өндөр гэнэ. Меган Маркл аавынхаа талаас англи, ирланд, герман цустай бол ээж нь африк-америк хүн юм. Бүсгүйд эцэг эхээс нь бараан өнгийн буржгар үс, бор нүд өвлөгджээ. Харин ханхүү Харри цайвар арьстай, европ төрхтэй, цэнхэр нүд, буржгар үстэй билээ.

Генетикч нар тэдний дундаас төрөх хүүхдийн нүдний өнгийг 100 хувь баттай хэлж чадахгүй ч арьс нь цагаан биш байх нь тодорхой гэжээ. Өнгөт арьсны ген нь цагаан арьсныхыг давамгайлдаг учир Харри, Меган нар өнгөт арьстай хүүхэдтэй болох өндөр магадлалтай аж. Харин үс нь Харригийнхтай төстэй өнгийн, нүд нь бараан байх гэнэ. Хүүхдийн царайны ерөнхий төрх нь африк-америк хүмүүстэй төстэй байх аж.

Россия в угаре от свадьбы принца Гарри

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

g [ 174.210.6.67 ]      |     2018 оны 6-р сарын 15 -нд, 05:01 минутанд

omg

Assa [ 182.160.2.56 ]      |     2018 оны 6-р сарын 13 -нд, 09:03 минутанд

Kk angli ungut aristan hanhuu esbel gunjtei bolh n dee

Go to top of page