“Хориг”-ийн хориггүй хориг !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

 

 

 

“Хориг” хоч зүүгээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит хориг болох Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүлсэн нь түүний “цахим бөмбөгдөгчид”-д хөөрхөн зугаа болж байх шиг. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарт холбогдох асуудал юм.

Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах тухай хүсэлтээ аль эрт хэлж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлээд нэгэнт асуудал шуудрах тийшээ хандлаа. Байнгын хорооны гишүүд ч 90 гаруй хувийн саналаар дэмжиж байгаагаас харвал УИХ-ын чуулганы хуралдаанаар ч “шудраад” өнгөрөх нь ойлгомжтой харагдана.  Нэгэнт өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол хэний ч хориг хэрэггүй. Д.Муратын хувьд ч “би буруугүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч байна” мэдэгдэл хийгээд их л сүрхий байгаагаас харвал хоригтой хориггүй өөрөө түдгэлзэх саналтай байсан болов уу. Д.Гантулга саналаа хүргүүлчихээр ганцаараа үлдэх нь яавч түүнд сайнаар нөлөөлөхгүй шүү дээ.

Аргагүй л “Хориг” Ерөнхийлөгчтэй юм даа. Гэхдээ л оройтсон ч гэсэн Ерөнхийлөгчийн маань туйлын зөв юм.

Н.Баатар

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(103.57.93.140) 2018 оны 06 сарын 13

юу бичээд байгаа юм бэ ойлгосонгүй өөр өөдтэй хүнд хэрэгтэй юм алга уу

0  |  0
Zochin(66.181.161.7) 2018 оны 06 сарын 13

Za odoo bolij uzee. Ene asuudliig duusgaachee. Arai dendlee

0  |  0
болиочее.женко(202.72.245.70) 2018 оны 06 сарын 13

Нэрээ бод

0  |  0
Top