ХҮН чинь амьд юм уу

2018 оны 06 сарын 14

Аливаа бүтээн байгуулалт, зөв зүйл хийхээр нэг ч урмын үг чулууддаггүй байж хумсын төдий алдаа гаргасан ч хуйсагнаж байдаг улс төрийн намууд олон хойно доо. С.Ганбаатар, Н.Энхбаяр нарт хавсайдуулаад сураг алдарсан ХҮН хэмээх намынхан гэнэт гарч ирэхдээ “Үндсэн хууль зөрчил” хэмээн нэлээд том дуугарахыг бодоход амьд байгаа бололтой.

Учир нь тэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Ш.Солонго нарыг УИХ-аас томиллоо. Энэхүү томилгоо нь Үндсэн хуулийг илэрхий зөрчсөн, Монгол Улсын тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, улсын тусгаар тогтнолд ноцтой хор хохирол учруулахуйц шийдвэр болсон, мөн хямраад удаж буй Монгол төрийн талцсан толхилцсон байдлыг улам гүнзгийрүүлнэ гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн Үндэсний Намын гишүүд, дэмжигчид эрс эсэргүүцэж байна хэмээжээ.

Үнэн хэрэгтээ ийм нам байгаа ч билүү, байлаа гэхэд дэмжигчид байгаа гэж үү.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.88.162) 2018 оны 06 сарын 14

nam geed medegdel gargaad bdg . songuuli bolohoor baahan bie daagchid bolchihono. samuuruulana shuu. maai hed

0  |  0
Top