Ким Жон Ун Шинзо Абэтай уулзахад бэлэн байна

 Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахад бэлэн байна гэдгээ мэдэгджээ. Энэ талаар “Kyodo” агентлаг Японы Засгийн газрын эх сурвалжаас үндэслэн мэдээлсэн байна. Хойд Солонгосын удирдагч энэ талаараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Сингапурт уулзахдаа ч хэлж байсан юм. Ким Жон Ун Япон, Хойд Солонгос хоёр дээд хэмжээний уулзалт хийхийг ч үгүйсгээгүй байна.

Түүнчлэн Япон, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Таро Коно болон Ли Ён Хо нар ирэх наймдугаар сарын эхээр уулзаж, гэрээ хэлцэл хийнэ гэсэн мэдээлэл байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page