Хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

21 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр ОХУ-д эхлэх гэж байна.  Дөрвөн жилд ганцхан удаа болдог ДАШТ-д тив тивийн шилдэг 32 улсын шигшээ багууд хүрэлцэн иржээ. Өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа Москва хотод 18:00 цагт эхэлнэ. /Монголын цагаар 23:00 цагт/ Нээлтийн тоглолт ОХУ, Саудын Арабын хооронд болох юм байна. 

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 14-өөс 07-р сарын 15-ны хооронд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

 

А.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top