Архидалт буюу айдас дагуулсан Улаанбаатар

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

Статистик мэдээ:

  • Дэлхийд жилд дунджаар 475,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг. 100,000 хүн тутамд 7 хүн амиа алдаж байна
  • Монгол Улсын хувьд 100,000 хүн тутамд 28 байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна
  • Манай улсын хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 130,000 орчим гэмт хэргийн шинжтэй хэрэг зөрчил бүртгэгдэж, 40,000 орчим иргэн шүүхээр ял шийдвэрлүүлжээ
  • 2016 онд улсын хэмжээнд нийт 27,167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.9% нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.
  • Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан мэдээллээс үзэхэд 2016 онд гэмт хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 590 хэргээр буюу 2.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 2016 онд 11,257 хүн гэмтэж, 880 хүн амиа алджээ...

Бидний амьдарч буй хотод азгүй явдлууд нүүрлэх боллоо гэсэн дүгнэлтийг дээрх тоо баримтыг үндэслээд өгүүлж болохоор байна. Ар ,араасаа гарч буй аймшигтай гэмт хэргүүд ч энэ бүхнийг бэлхнээ гэрчилнэ. Уншигч таныг тавгүйтүүлье гэсэн үүднээс энэ сэдвийг хөндсөнгүй. Гагцхүү нийгэмд нүүрлэж байгаа бусармаг зүйлээс сэрэмжлүүлэх үүднээс дурдаж буй нь энэ.

Золгүй тохиолдлоор тэдэн хүн амиа алдлаа, замын осолд төчнөөн хүн өртлөө, архи ууж эрүүлжүүлэгдсэн хүний тоо тэдэн зууд хүрлээ, хар тамхи татаж мансуурсан иргэдийг цагдаа баривчиллаа гэсэн гэмт хэргийн мэдээлэл телевизийн дэлгэц, сонины нүүрэнд бууж, сошиал орчинд түгэж байна. Тоолж гүйцэмгүй гарах болсон гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл нь архидалт.

Улаанбаатарыг “Архичдын хороолол” гэж нэрлэхэд хилсдэхээргүй болчихож. Энэ сарын эхний долоо хоногт  Нийслэлийн дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд нийтдээ 1014 хүн хоногложээ. Долоохон хоногт мянга гаруй хүн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байна аа гэж бодохоор 20 хоногт дөрвөн мянга, 40 хоногт 80 мянга гараад явчихна. Тэгэхээр жилд хэдэн хүн эрүүлжүүлэгдэхэв.

Бодоод үз дээ. Цөөнгүй оронтой тоо гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн хүмүүсийн л тоо. Харин үүний цаана архи ууж, ухаанаа алдагсад эрүүлжүүлэгдсэнээсээ ч илүү байх нь ойлгомжтой. Ингээд бодохоор Нийслэл хотод согтуу иргэдийн эзлэх хувь ихээхэн байгаа нь анзаарагдах байх. Архи хэтрүүлэн хэрэглэсэн эдгээр иргэн Нийслэлд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн 80 хувийг үйлддэг болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(27.123.212.129) 2018 оны 06 сарын 15

Бат үүл гэдэг заваан юмаас архидалтаас үүссэн хохирлыг төлүүл. тэр л шөнийн 4 цаг хүртэл баарыг ажиллуулахыг дэмжээ биз дээ.зөнөг өвөө. Жарган цэнгэ

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 06 сарын 14

Оюу Толгой Баар Нэг шөнийн дотор 100 тонн архи зусалдаг Тэнд Монголын 14 мянган ажилчидад шахдаг

0  |  0
Иргэн(103.26.193.160) 2018 оны 06 сарын 14

Хуурай хуультай болж бүгдийг ажилтай болгох хэрэгтэй

0  |  0
zoo(66.181.178.221) 2018 оны 06 сарын 14

Ene arhini uildver arhindaa nemelteer dontuuldag yum hiideg gesen .humuus suuliin ued nash ih arhind denduu ih dontoj baigaa ilt haragdaj bgaa.tor zasag mini ene uls oron hetsuudlee

0  |  0
зочин(103.212.117.213) 2018 оны 06 сарын 14

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр одоо үүнийг орон даяар шагшаад яахав,хатуухан арга авах хэрэгтэй,анх УБ хотод АПУ нэртэй архи-хорны үйлдвэрийг амаа олохгүй магтацгааж,эзэдийг нь төрд залдаж тэнгэрт мандуулаа биздээ,энэ бол тоймтой томоохон нь,улс даяар л бараг хүн бүр айл болгон шахуу л архи хийж бие биенээ хөхүүлэн магтаж архинд хөвцгөөсөний ач буян нь энэ биздээ.

0  |  0
михал(124.158.107.106) 2018 оны 06 сарын 14

4 цаг хүртэл уухыг нь зөвшөөрсөнд л хамаг учир байгаа юм батуухын бодлого

0  |  0
Чагнаа(124.158.109.140) 2018 оны 06 сарын 14

Цагдаагийн мэдээнд гэмт хэрэгийн тоо дандаа буурсан гэдэг юм. тэр тооцоогоор бол одоо огт гэм хэрэггүй болсон баймаар хугацаа хэдийнээ өнгөрсөн.

0  |  0
Irgen(202.170.71.39) 2018 оны 06 сарын 14

Oilgomjtoi sh dee. Ene tend hiij buteej bga yum ni huuhed bagachuudad bish dandaa arhidah, tsengeh gazar baiguulaad bga yum chini. Mongolchuudiig muhuuj bna. Hotiin darga Batboldiig ogtsoruulah heregtei. Huneese olon uushiin gazartai bolj bna. Ulaanbaataraat duuren bar, restoranuud bna.

0  |  0
Top