Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе ”FIFA 2018” ДАШТ-ийг хүргэнэ

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 6-р сарын 14-өөс 07-р сарын 15-ны өдрүүдэд ОХУ-д болно.

Дэлхийн шилдэг 32 улсын тамирчдийн өрсөлдөөнд явагдах тэмцээнийн нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхлэх юм. Нээлтийн үйл ажиллагааг Монголын үндэсний телевиз орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ийг МҮОНРТ, NTV-тэй хамтран Монголын үзэгчдэдээ хүргэх юм.

Тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз 2018.06.14-нөөс 2018.07.15-ныг дуустал Үндэсний телевиз, "Монголын мэдээ" суваг, “MNB Sport”, Монголын радиогийн 1-р суваг болон P3 FM 100,9-ээр албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах аж.

ДАШТ-ийн A, C, E, G хэсгийн тоглолтуудыг МҮОНРТ, бусад B, D, F, H хэсгийн тоглолтуудыг NTV шууд дамжуулахаар тохирсон. NTV-ээр дамжуулсан B, D, F, H хэсгийн тоглолтуудыг үзэгчид маргааш нь МҮОНРТ-ээр үзэх боломжтой юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zarim hotlogch nar [ 203.169.48.34 ]      |     2018 оны 6-р сарын 14 -нд, 10:43 минутанд

Hotlogch tailbarlagch ni ooriinhoo demjdeg bagiig ulain tsaim demjeed baihaar uzmeergui sanagddag.

varane [ 64.119.16.67 ]      |     2018 оны 6-р сарын 14 -нд, 09:50 минутанд

Мэргэжлийн гэж сургууль номын төгссөн юм байхдаа.

Go to top of page