С.Энхтөр: Энэ бол гангараа биш, энэ бол зэвсэг...

2018 оны 06 сарын 14

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн, хурандаа С.Энхтөр өөрийн цахим хуудсаараа авто замын хөдөлгөөний тухай нийтэд хэрэгтэй мэдээллийг хүргэдэг. Энэ удаа тэрээр бидний нэг бүрчлэн анхаардаггүй шухал зүйлийг хөндлөө.

"За би та нарт нэг юм ойлгуулах гээд үзье. Загнаж зандархаасаа өмнө сайн уншаад, ойлгохгүй бол энд тэндээс судлаад асуугаад үзээрэй. Товчхондоо яагаад хуучны машинуудын гадна дотор хийц нь хурц, хатуу, өнцөгтэй хийгддэг байсан, сүүлийн үеийнх болонгуут мөлгөр, мохоо өнцөгтэй эсвэл бүр хавтгай хийгддэг болсон бэ?

Та нарын машинууд бүгд л мөлгөр, эсвэл мухар, зөөлөн, дугуй хэлбэрийн хийцтэй байгаа./зургийг хараарай/ Энэ бол шууд аюулгүй байдалтай холбоотой.


Ослын дараах идэвхгүй аюулгүй байдал гээд нэг ойлголт байдаг. Тэр нь нэгэнт болсон ослын дараа бага гэмтэл учруулах зориулалт бүхий хийцүүд. Үүнд мөн хамгаалалтын бүс, airbag бүгд орно.

Харин ярианы сэдэв маань өчигдөр миний харсан энэ приусын дугуйны боолтнууд юм. Хэрэв явган зорчигч жоохон л шүргэх юм бол хөлгүй болох магадлал маш өндөр байна гэсэн үг. Осол шидэгдэх, цохигдох, шүргэх гээд ямар ч хэлбэрээр үйлдэгдэж болно. Энэ дугуйд жоохон л дөхөх юм бол сүлбүүлж үхнэ гэсэн үг. Энэ бол гангараа биш, энэ бол зэвсэг. Ийм тоноглолтой бол одоо энийгээ боль, худалдаж авах гэж байгаа бол битгий ав гэмээр байна." гэв.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.186.18) 2018 оны 06 сарын 14

Өнөө орой төв гудамжинд ийм машин явж байхыг харсан. Замын цагдаа үүнийг даруй болиулах хэрэгтэй.

0  |  0
Grl (104.4.160.133) 2018 оны 06 сарын 14

Uuniig bitgii hudaldaj av, uuniigee solih heregtei geh bish busdiin eruul mend, ayulgui baidliin tuluu shuud torgoh heregtei.

0  |  0
Зочин(64.119.23.60) 2018 оны 06 сарын 14

ҮҮНИЙГ САНУУЛЖ ГУЙГШААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ, БУСДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН ИЙМ МАЛНУУДЫГ АЛХАМ ТУТАМД НЬ ШУУД ТОРГООД ЖУРМЫН ХАШААНД ХИЙЖ БАЙГААД СОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Adguusnuud(150.129.142.81) 2018 оны 06 сарын 14

Adguusnuud

0  |  0
Хөгшин ЖОЛООЧ(66.181.161.46) 2018 оны 06 сарын 14

Бусдаас онцгойрч, өөрийгөө бүхнээс илүү дөвийлгөхийн үүднээс САНААТАЙ хийж байгаа үйлдэл.Ийм зүйл дахин гаргуулахгүй байх үүднээс ЗАМЫН ЦАГДАА НАР ИЙМ БООЛТООР ДУГУЙГАА БООСОН ЭТГЭЭД БАЙВАЛ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ!!!

0  |  0
Benz(66.181.161.103) 2018 оны 06 сарын 14

Hul shurgevel aimar yum boloh nee medehgui bga bhlda.iim yum zarhiig horigloh ni zuv bha.

0  |  0
ооо(124.158.77.15) 2018 оны 06 сарын 14

ёстой зөв. ийм аюултай зэвсэг тээвэрлэж яваа бүх машиныг хураах, жолооч байх эрхийг нь хасъя

0  |  0
иргэн(182.160.3.93) 2018 оны 06 сарын 14

Жинхэнэ хурцалсан жаднаас ч илуу аюултай зэвсэг. Зэвсэг болохоор аюултай байдлаар машинаа тоноглосон залуучууд гудамжаар маш хурдтай давхиж байх л юм. Замын цагдаа тууштай арга хэмжээ аваасай. Дашрамд хэлэхэд ходолгоонд оролцож байгаа жолооч нар ямарч тохиолдолд гэрэл дохиогоо тогтмол огч хэвшээсэй. Ходоо хээр явж байгаа юм шиг л байх юм.

0  |  0
иргэн(202.179.30.194) 2018 оны 06 сарын 14

маш зөв. ийм тэнэг юм хийсэн жолоочийг хар , машины нь хар дан оркууд байдаг юм шүү.

0  |  0
Top