Албан тушаалтнуудын хэрэг АТГ-д овоорчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

Авлигатай тэмцэх газарт албан тушаалтнуудын хэрэг овоорсон сурагтай. Тэдгээрээс  мөрдөн шалгах ажиллагаа хийж дууссан хавтаст хэргүүдийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон хэд хэдэн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.

Тухайлбал,

  • БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д нь А-аас бусдаар зуучлуулан  150 сая төгрөгийг хээл хахуульд авч самрын яс экспортлох зөвшөөрлийг олгосон үйлдлийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
  • ДЦС-4 ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нь тээрмэрийн салхилуурын сэлбэг нийлүүлэх тендерт өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийг шалгаруулсан, түүнчлэн тендерт шалгарсан хуулийн этгээдийн төлөөллөөс 100 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
  • Багануур ХК-ийн охин компани болох "Багануур илч" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Батболд нь компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, тус компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан асуудлыг шалгуулахаар Прокурорын байгууллагад тус, тус хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.26.110) 2018 оны 06 сарын 14

тэгнэ ш дээ, энэ Төрийн алба гэдэг чинь Авилгал, Луйвар, Хулгай Залилан хийж сурдаг газар шиг байгаа юм, Баригдхгүй цаашаа явж Төрийн өндөр Албан тушаалд очих юм бол жинхэнэ бэлтгэгдсэн Мэргэжлийн Хүнд гар болчихсон сурсан юмаа гаргах шиг л болно биз, Даана ч манай Хууль, Шүүх, Цагдаа, АТГ-ынхан Эднийг их давруулах юм даа, , ,

0  |  0
Top