Б.Жаргалсайхан: Өөрсдийгөө гүнгэрвээтай тахил гээд бодчихсон хувалзнууд

2018 оны 06 сарын 15

Цагтаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Үйлдвэр худалааны сайдаар ажиллан, төр түшилцэж байсан "Буян"-гийн Жагаа улс төрд эргэн орох арга сүвэгчилсээр байгаа. Тиймдээ ч өнгөрсөн онд "Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд би чөтгөртэй ч ханьсахад бэлэн" хэмээн АН-д элсэж байв. Гэвч амжилт олоогүй. Тэрээр түүнээс хойш сошлд багагүй идэвхтэй болсон. Түүний дэгсдүү, ширүүн шүүмжлэл нь үнэний талтай байдаг. Энэ удаа Жагаа маань өөрийн цахим хуудсаараа УИХ-д удаан суусан гишүүдийг "хөөрхөн чимхчихлээ". Тэр ч мөн 2020 оныг хүлээж байна.

Тэрээр "УИХ-д анх сонгогдсон дурак туршлагагүйтэж манарсаар 4 жил өнгөрдөг гэж өршөөе. Гэхдээ нэг муу оюутан ч 4 жил сурахдаа эд нар шиг манарахгүй.

Монголчууд агуу тэвчээртэй, гэнэн цагаан болохоороо таньдаг нүүрний арьсаа харж долигоноод манараачдыг дахиад сонгочихдог. Уг нь танигдаж чаддаггүй л болохоос гайгүй хүмүүс эд нартай өрсөлддөг л байхгүй юу.

Гүнгэрвээнд мөнхөрсөн бурхан аятай хуулийн хамгаалалтанд нуугдаж байгаа хулгайчуудаас одоо шинэчлэл хүлээгээд нэмэргүй л дээ. Камерны өмнө жүжиглэж үг хэлсэнийгээ фейсбүүк-д доллар төлж бүүстлээд эх оронч царайлдагт нь ард түмэн алга ташиж хошгордог цаг өнгөрсөн биз.

Энэ 21 дарь эх гэхэд л одоогийн парламентийн бүрэлдэхүүнээс 10-аас дээш жил заларсан, өөрсдийгөө гүнгэрвээтай тахил гээд бодчихсон хувалзнууд. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор иргэдийн аж амьдрал яаж дээрдэв? Нийгэм яаж сайжрав? Улс орны эдийн засагт юу нүүрлэв? Хувийн шилэн барилгуудыг хөгжил гэж бодож байгаа хүмүүс хөдөө явж мянгатын туслах хийгээрэй.

Туршлагатай улс төрч гэж байгаа бол битгий донгос. 10 жил саарал ордонд ичсэнийг нь туршлага гэдэггүй юм. Яг юунд туршлагажаад байгааг ард түмэн харах боломжгүй. Харах боломжтойгоор нь хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хараарай. Хамгийн баячууд нь эд нар байгаа. Дарж, дарж, нууж, нууж, хэдэн хэсэг хэрчиж хувааж хэсгээс нь мэдүүлдэг гэнэ лээ.

Та нар насаараа үйлдвэр ажиллуулсан ч эд нар шиг хувийн ганц түцгүй, хуушуурын өнчин гуанзгүй мөртлөө гэнэт илбийн хүчээр олигархи болж офшордож дийлэхгүй.  

Энэ гүнгэрваатай 21 дарь эх чинь тэгээд 2020 онд бас л дэвшинэ ш дээ. Сонгогчид яахыгаа өөрсдөө мэд.

ОДОО ЭНЭ 21 ДАРЬ ЭХИЙН ТУХАЙ МЭДЭЭГ СОНГОГЧДОД ХҮРГЭ /Б.Жаргалсайхан (БНН-ын дарга)/" хэмээв.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аалзыг үзэн ядагч(73.70.249.59) 2018 оны 06 сарын 18

Гоё хэлжээ гэхдээ гүнгэрваатай 21 н дарь эх биш гүнгэрваатай 21 н аалз гэмээр юм уу Аалз эхийгээ идэж дуусгадаг гэсэн. Аалзнууд эх орныг минь идсээр л!!!!!

0  |  0
Иргэн(202.179.31.77) 2018 оны 06 сарын 15

Хаха гашуун үнэнг хэлжээ

0  |  0
zochin(202.9.40.182) 2018 оны 06 сарын 15

яг үнэн

0  |  0
Зочин(103.212.116.21) 2018 оны 06 сарын 15

Зөв шдээ. Төрд 28 жил суугаадтөөрсийгөө л баяжуулсан. Ард түмэн хоосорсоор л бгаа. Одоо эднийг дахиж бүү гарга. Цэвэрлэх цаг нь болсон

0  |  0
fgbfg(73.221.181.240) 2018 оны 06 сарын 15

Zov

0  |  0
зочин(66.181.178.64) 2018 оны 06 сарын 15

Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад юүхэв. Бүгд л ижилхэн хуучин зурагдсан пянзнууд. Монгол улсаа хөгжүүлье гэж бодож байвал бодлого ярьж сур. Бусдыг гутааж доош нь дарж тонгойх тусам өөрөө хүнд харагдахгүй тээр доор гонгиноод байгаагаа мэдэхгүй байна.

0  |  0
Huc(217.172.229.74) 2018 оны 06 сарын 14

Zulik jagaa odoo bol politicheskii trup bolsno medehgui sevelcez bn hoorhii arag yas gedeg hochtoi Odoo boloh no dee

0  |  0
zochin(66.181.161.25) 2018 оны 06 сарын 14

Jagaa agaa ch huraaj bgaad neg tsum avah yum aa.

0  |  0
зочин(202.179.26.110) 2018 оны 06 сарын 14

Гүнгарваатай Бурханаа ч алд даа, Зайлуул, Хамаг амьтаны Хараал зүхлийг идэж, Ард иргэд дээ Адлагдаж , олигтой хийсэн бүтээсэн зүйл ч үгүй, элдэв долоон Гэмт хэрэгт Нэр холбогдож , Өөх ч биш , Булчирхай ч биш ингэж явснаас нэг сайн Нохой юмуу эсвэл нэг Хурдан Түрүү магнай болоод төрчихсөн бол эдэнд Өөрсдөд Буян л болох байсан даа, Эд нарт даана ч ингээд төрчих заяа байгаагүй л дээ,

0  |  0
Top