Анжелина Жолигийн нууц: Түүний экс амраг нь ихрүүдийн загалмайлсан эх
Японы модель Женни Шимизу тэр хоёр энгийн нэг найзууд байгаагүй юм. Брэд Питтэй гэрлэж, Холливудын хамгийн олон хүүхэдтэй ээж болохоосоо өмнө буюу 1993 онд бүсгүйчүүд дурлалын романдаа умбаж байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө Женни нэгэн ярилцлагандаа Энжитэй дахин болзож байгаа талаараа хэлж байв. “-Бидний харьцаа зөвхөн сексээр хязгаарлагдахгүй ээ. Биднийг сэтгэл санаа болон хувь заяа холбосон” хэмээн тэр ярьж байжээ. Анжелина гэр бүлээрээ ярилцсаны үндсэн дээр найз бүсгүйгээ Нокса, Вивьен хоёрынхоо загалмайлсан эхээр сонгожээ. Брэд хайртай эхнэрийнхээ саналыг зөвшөөрсөн хэдий ч ихрүүдийг найз Боно нь адисласан бол сайн байсан гэж хэлж байжээ.
Шарлиз Тероний нууц: Ээж нь түүний нүдэн дээр эцгийнх нь амийг хөнөөсөн
Тэр олон жилийн турш эцгийгээ автын ослоор нас барсан гэж ярьсаар иржээ. Тэгэхэд Шарлиз 15-тай байсан гэнэ. Ер нь аль болох тэр сэдвээс зугатаадаг байлаа. Йоханнесбургт өнгөрүүлсэн түүний бага нас архичин эцэг, эхийн нулимсан дунд өнгөрсөн гэж болно. Гэтэл тэр нэгэн гайтай үдэш эцэг нь гэртээ агсан тавьж ээжийг нь зодож гарсан аж. Харин охиноо ыолон өөрийнхөө амь насыг хамгаалах гэсэн эх нь нөхрөө бууджээ. Түүнийг буудсан винтовоор нөхөр нь тэднийг байнга айлган сүрдүүлдэг байсан аж.
Лейтон Мистер болон Борис Моисеевийн нууц: Тэд шоронд төрсөн
Оросын тв-ийн «Сплетница» цувралын од болох энэ хоёр эрхмийг нэг хувь заяа холбодог гэлтэй. Учир нь тэд хоёулаа шоронд төржээ. Лейтоны ээж хар тамхины контрбандын хэргээр 10 жилийн ял эдэлж байсан аж. Харин Борисийн эх улс төрийн ялтан байсан гэнэ. “-Би шоронд биш харин тэндхийн эмнэлэгт төрсөн шүү. Ээж маань үргэлжлүүлэн ялаа эдлэхэд эмээ минь намайг өсгөсөн. Би хэвийн л амьдрал дунд хүн болсон” хэмээн Лейтон ярьдаг байна. Тэгвэл Борис хорвоод мэндэлсэн тухайгаа нуулгүй ярина. “-Би шоронд төрсөн. Миний ээж ганц бие байсан нь үнэн. Ээж минь 1953 онд шоронд орсон. үйлдвэр дээрээ намын хурал хийж байхад нь л баривчилсан гэсэн” хэмэн Борис ярьдаг.
Жек Николсоний нууц: Түүний төрсөн эгч гэгч нь ээж нь байв.
Жек эцэггүй өссөн. Ээж болон эгч нь хүн болгосон гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эгч нь гээд байсан нь эмэгтэй түүний төрсөн эх нь байжээ. Харин ээж гэдэг нь эмээ болж таарав. Энэ тухай мэдээлэл хамгийн анх 1976 онд Time сэтгүүлд нийтлэгджээ. Шөнийн клубын бүжигчин байсан Жекийн ээж нь дэндүү залуудаа жирэмслэн хүүгээ төрүүлсэн байна. Ингээд хүүхэд өсгөх ямар ч боломжгүй тэрээр ээждээ бүхнийг даатгаад байжээ. Ингээд өөрийгөө Жекийн ээж гэдгийг нуусан бөгөөд энэ нь Жекийг 37 нас хүрэхэд хэвлэлээр дамжин ил болсон байна. Харин хэвлэлийнхэн алдартай эрхэмийн эцэг хэн болохыг сонирхож эхэлжээ. Ингэхэд хоёрч эрхэм Жекэд хандан 1936 оны үед ээжтэй нь болздог, харж ханддаг байсан гэх болсон байна. Харин хүүхэд төрүүлсэн тухай огт мэдээгүй гэсэн байна. Гэвч “хаягдсан хүү” ДНК-аар эцэг тогтоолгохыг хүсээгүй юм.
Тери Хэтчерийн нууц: 24 настайдаа төрсөн ахдаа хүчиндүүлсэн
Тэрээр энэ аймшигт түүхийг олон жил нууцалсан байна. Харин 2002 онд түүний ах Ричард Стоун шүүхийн өмнө бэлгийн дарамт, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдахад Тери гол гэрч нь болжээ. “-Энэ олон жил өнгөрөх тусам би тэр аймшигт өдрийг мартахыг хүсэж байлаа. Гэтэл хүүхэд хохирсон гэж сонсоод цаашид дуугүй байж чадаагүй юм. Ричардыг одоо цээолүүлэх хэрэгтэй” гээд өөрийг нь таван настай байхад хүчирхийлсэн хэмээн мэдүүлсэн байна. Маш их айсан тэрээр эцэг эхээсээ энэ явдлыг тас нуусан гэнэ. Ингээд Ричард буруутай нь тогтоогдон 14 жилийн ял авсан хэдий ч 2008 онд хорт хавдараар шоронд нас баржээ.
Тоби Магуайрийн нууц: Түүний эцэг банкны дээрэмчин байв
“Хүн аалз”-ын хувьд сүүлийн үед эцэгтээ ихэд гомдох болжээ. Шудрага ёсны төлөө тэмцэгч жүжигчиний эцэг Винсент банк дээрэмдсэнийхээ төлөө хоёр жилийг шоронд өнгөрүүлсэн нь ийнхүү түүний дургүйцулийг хүргэх болжээ. 1993 онд хорт хавдартай гэсэн буруу онош тогтоолгоод байсан эцэг нь гэмт хэрэг хийхээр шийджээ. Тэр хоёр ч ачтай болоод байж. Винсентийн хэрэг олныг алмайруулж байсан юм. Тэр төрөлх Реседа хэмээх хотынхоо нэгэн банкинд ороод “-Надад мөнгө алга. Би хорт хавдараар үхэж байна” гэсэн зурвасыг кассирт нь үзүүлжээ. Шоконд орсон банкир түүний өгсөн уутанд боодолтой мөнгө хийж өгчээ. Тэгээд харих замд нь түүнийг цагдаагийнхан отож байсан гэдэг.
Опра Уинфрийн нууц: 14-тэйдөө анхны хүүхдээ төрүүлсэн
Forbes сэтгүүлээс “дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэй”-гээр хэдэнтээ шалгарсан тэр 14-н настайдаа хүүхэд төрүүлсэн гэдгээ бараг 20 жил нууцалж явжээ. Энэ талаар түүний төрсөн эгч нь 19 мянган долларын гонорараар хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэж орхижээ. Опрагийн эцэг эх салсаны дээрээ ээж нь түүнд шинэ аав “олж өгчээ”. Гэтэл хойд эцэг нь охинд гар хүрээд зогсохгүй удаа дараа хүчирхийлдэг байсан гэнэ. Ингээд охин байнга гэрээсээ оргоно. Гудамжинд хононо. Гэтэл тэр 14-тэйдөө жирэмсэлжээ. Гэвч хүүхэд нь эмнэлэгт долоо хоноод нас баржээ. “-Миний амьдралд бүх л муу муухай зүйл тохиолдсон. Эгчийгээ ингэж урвасанд ч гайхаж байна. Их гайхаж байна” хэмээн тэр уг ярилцлагын дараа мэдэгдэж байжээ.
Б.Амирдаа
Сэтгэгдэл ( 2 )
хүний л амдарал юм даа
ялзарсан капитализм. Монгол одоо ийм болсон