Дарга нарын зугаацалд зориулж зам тавих нь үнэн үү...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

“Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ. Уг санамж бичигт “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл болон  ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан аж.


 Гарын үсэг зурах ёслолын үеэр “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, “Санамж бичигт тусгасан морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх, цаашлаад хурдан морины замын дагуу засмал зам тавих бөгөөд замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой.
Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдын уралдааныг засмал замаар дагахаас гадна холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм” хэмээн өгүүлсэн нь нийгэмд тодорхой хэмжээний бухимдал төрүүлээд байгаа бололтой.

Дархан-Улаанбаатар, Налайх-Улаанбаатар гэх мэтийн олон хүний амь нас авч оддог гамшигт замуудаа засахын оронд ийнхүү хурдан морьд дагаж давхих дарга нарт зориулсан зам тавих гэлээ хэмээн олон нийт дургүйцэж байна.


365 хоног зорчдог замаа үл тоон, жилд 3-хан хоног зугаацах зам бүтээн байгуулахаар зорьж байна гэх ойлголт хүмүүст сөрөг мэдрэмж төрүүлээд байгаа нь мэдээж. Хурдан морьдын уралдааны зам насны ангиллаас хамаарч 10-26 км урттай байдаг учраас дор хаяж ийм  хэмжээний урт засмал зам тавьж таарах нь.

Одоогийн ханшаар 1 км засмал замыг 1 тэрбум төгрөг гэж тооцвол, хурдан морьдоо дагаж давхих дарга нарын ая тухыг хангах зам барихад доод тал нь 26 тэрбум төгрөг зарлагадахаар.


Хэрэв энэхүү шийдвэр үнэхээр хэрэгжээд эхэлбэл нийгмийн зүгээс томоохон эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна. Эмч, багш нарын цалинг нэмэх болохоор огт мөнгө байхгүй хэмээн “ширэн нүүрлээд” байдаг төр, засгийн эрхмүүд харин өөрсдийн зугаа цэнгэлд бол яаж ийгээд мөнгө гаргаж ирээд байгаа нь хачирхалтай...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.50) 2018 оны 06 сарын 18

targan ohinooroo morio unuulmaar yum

0  |  0
Боогий(103.10.23.137) 2018 оны 06 сарын 17

Ми Энхболдыг байхад наад уяачидад чинь зам тавьж өгнө л дөө. Өөрөө ч бас хүүхэд тамладаг уяач нэртэй юм чинь

0  |  0
Буриад(77.218.240.245) 2018 оны 06 сарын 16

Өөрсдийн тав тухыг хангахдаа үнэхээр сайн юмаа.

0  |  0
zochin(66.181.177.231) 2018 оны 06 сарын 16

Mongolchyydaar moriig jigshuuleh gesen dald horon sanaa.

0  |  0
.(103.229.122.166) 2018 оны 06 сарын 15

МАНАН-г, МАХН-тай, ер нь нам төр барьдаг системыг устгаагүй цагт монголчууд хэзээ ч зовлонгоос салахгүй.

0  |  0
Болор(64.119.16.74) 2018 оны 06 сарын 15

Зүгээр явж чаддаггүй хүмүүс зэрэгцээд уралдаж. Үхнэ биз

0  |  0
Туяа (202.179.26.158) 2018 оны 06 сарын 15

Үнэхээр тэнэглэл , Юу чухал вэ гэдгээ ч эрэмблэж мэдэхгүй бна гэж үү , Ийм л арчаагүй хүммүсийг бид толгойдоо залж дураар нь дургуйлж байна даа бид өөрсдийгөө зүхэхээс өөр яахав гарын үсэг зурсан бол гүйцээ гэж байгаа даа

0  |  0
зочин(203.91.114.244) 2018 оны 06 сарын 15

өө хаха юу вээ. Хотын төвийн гудамжуудаа хараачээ.

0  |  0
zochin(64.119.25.36) 2018 оны 06 сарын 15

DRON TAVIHAAR YAGAAD BAIDG BOL

0  |  0
зоо(66.181.161.9) 2018 оны 06 сарын 15

ман намынхан зөв дуугарнаа гэж байхгүй юмаа дандаа ард иргэдийг хэрүүлд дуудаж бухимдуулсан шийдвэр гаргаж байх юм энэ тэнэгүүдээ халаачаа хүрэлсүхээ ажил хийхгүй байнаа та гуай огцороочээээ

0  |  0
Zochin(66.181.160.115) 2018 оны 06 сарын 15

Налайхын замаа засаад товчоогоо хотоос гаргаач батболдоо

0  |  0
zochin(175.38.88.125) 2018 оны 06 сарын 15

nalaihiin zamaa shinechleech hairan ard tumnii mungu

0  |  0
хх(119.40.103.187) 2018 оны 06 сарын 15

Татвар төлдөггүй уяачид хөрөнгөө хаанаас гаргах бол Төрийг шантаажлана даа эсвэл лобби буюу авилгалдана даа

0  |  0
Зочин(64.119.17.167) 2018 оны 06 сарын 15

Зугаа цэнгэлд хамаг юмаа өгдөг монгол зан гэж

0  |  0
boli l doo(66.181.183.84) 2018 оны 06 сарын 15

Hariutsaj hariutsaj avsan gazraa darguud ni yu hiih ni oorsdiin hereg shuu dee. Nalaikhiin zamiig hen zasaj hen hariutsah yostoi yum ter hunii l hiih ajil. Harin ch mundag bna. Zam tawina gesen har talaas ni bish huuhdiin ayulgui baidliig hangana gesen bgaz dee. Yumiig dandaa har talaas ni harah yum

0  |  0
boli l doo(66.181.183.84) 2018 оны 06 сарын 15

Hariutsaj hariutsaj avsan gazraa darguud ni yu hiih ni oorsdiin hereg shuu dee. Nalaikhiin zamiig hen zasaj hen hariutsah yostoi yum ter hunii l hiih ajil. Harin ch mundag bna. Zam tawina gesen har talaas ni bish huuhdiin ayulgui baidliig hangana gesen bgaz dee. Yumiig dandaa har talaas ni harah yum

0  |  0
Зочин(202.179.31.68) 2018 оны 06 сарын 15

Улсын төсвөөс биш, уяачдаасаа мөнгө татаж гаргана биз. Татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулдагийг шалгадаг олон нийтийн байгууллага /ТББ/-гаргаж, төсөв захирагч нартай хариуцлага тооцдог болмоор байна

0  |  0
Top