АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоожээ. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж байгаагаар цэргийн сургуулилтыг хэзээ үргэлжлүүлэх нь тодорхойгүй байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэдхэн хоногийн өмнө Сингапурт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзвал аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн билээ. Тэрбээр Хойд Солонгосын эсрэг хориг тавьж, цэргийн хүч хэрэглэх төлөвлөгөөтэй байсан бол одоо буулт хийж эхэлж байгаа бололтой. Юутай ч Ким Жон Уныг хамгийн ихээр бухимдуулдаг, Өмнөд Солонгостой жил бүр хамтран хийдэг цэргийн сургуулилтаа түр зогсоогоод байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 5 )
АНУ Өмнөд Солонгос улс БНАСАУ-ын өнөөгийн дэглэмийг түлхэн унагаах стратегийн зорилготой. Гэтэл тэрийг нь мэдэх БНАСАУ 30 жил зүтгэж байж цөмийн зэвсэг, түүнийгээ АНУ-ын байнд хүргэх пуужинтай болсон. Мэдээж Өмнөд солонгос АНУ-ыг устгах зорилго угаасаа байхгүй. Өөрийн дэглэмээ зөвшөөрүүлэх л зорилготой. Одоо тэр зорилгодоо хүрч байх шиг байна. АНУ өөрийг нь устгахгүймаа гэхэд сая сая хүнийг нь устгаж улсыг нь дампууруулах чадалтай болсон Удирдагчтай хэлэлцээр хийхээс өөр аргагүй болсон нь энэ Сингапурын уулзалт. Нэг Цөмийн зэвсгээсээ татгалзаад нөгөө Аюулгүйн баталгаа өгөх наймаа хийгдлээ дээ
.Трамп Ким нарын Сингапурт гарын үсэг зурсан мэдэгдэл тун удахгүй үр дүнгүй болох нь харагдана. Трамп Умарт Солонгосын аюулгүй байдалыг баталгаа гаргаж байна хэмээн худал тангараг тавиж хүч албадлага хэрэглэж Ким хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээсээ татгалзаж байна гээд л дайрах боловуу ?? үйлдвэрлэлийн
Тэгмээр дээ
зөв сургуулиа болих хэрэгтэй