СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер буусны улмаас зургаан настай хүүхэд осолдлоо

2018 оны 06 сарын 15

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байгаа юм.

Түүнчлэн 06 дугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймгуудад хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 04 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна.

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(202.72.247.14) 2018 оны 06 сарын 15

Бороо ороо рж л байвал сайн байна. 6 настай бяцхан амьтан л хайран байна даа. Эцэг эх нь тун хариуцлагагүй байна.

0  |  0
з(27.123.214.84) 2018 оны 06 сарын 15

хамаагүй буудаад байна уу

0  |  0
Top