“Ороод гараач” шоугаар Орж гарсан уу?

2018 оны 06 сарын 15

HD Монгол телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр гадаадын олонд танигдсан контентуудыг оруулж ирж телевизийн дэлгэц рүү үзэгчдийг дахин татаж байна. Тухайлбал, дуу дүрсний өндөр чанартайгаар “Авьяаслаг Монголчууд”, “Shark Tank”, “The Voice of Mongolia  зэрэг дэлхийн томоохон шоуг үзэгчдэд хүргэснээрээ  Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж чадсан билээ.

Тэгвэл Монгол ТВ-ийн ээлжит нэгэн төсөл “Come Dine With Me буюу Ороод гараач” реалити шоу нэвтрүүлэг  үзэгчдийн хүртээл болоод жилийн хугацаа өнгөрчээ.  

Тус шоуг Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригийн 19:30 цагаас үзэгчдэд хүргэдэг. Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 30 минут. Энэ Баасан гаригийн дугаарт 32-р хэсгийн ялагчийг тодруулах юм байна.

“Дөрвөн өдрийн турш танай дэлгэцнээ

Дөрвөн  өөр орчин

Дөрвөн өөр амт

Дөрвөн өөр ааш” гэсэн танилцуулга бүхий “Ороод гараач” шоуг та үздэг үү?  Энэ шоуны тухай мэдээллийг уншигч танд хүргэе.

“Ороод гараач” шоу нэвтрүүлгийн тухай таны мэдэхгүй 7 баримт

1. Шагналын сан

Бие биенээ танихгүй дөрвөн оролцогч нэг нэгнийдээ зочилж дөрвөн өдрийн турш өөрсдийн хийсэн зоогоор дайлах бөгөөд бусад оролцогч нар дүнгээ гарган оноо өгсөнөөр 500 мянган төгрөгийн эзэн тодрох юм.

 

2. Өнгө дагасан хувцаслалт

Монголчууд хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг. Тэгвэл шоуны оролцогчид гаднах үзэмжиндээ тунчиг анхаарахаас гадна  ходоод өнгөлөм амтат хоол хийхээ мартсангүй ээ.

 

Хоёр дахь дугаарын оролцогч Бямбацэрэн ногоон өнгөнд дуртай байсан ч байж болох юм.

3. Мэргэжлийн тогооч болон бэлтгэгдэж буй хүн орж болохгүй

Энэ бол жинхэнэ шударга тулааны талбар. Та хоол идэх дуртай шигээ амттай хоол хийж яагаад болохгүй гэж?

 

4.Фэйсбүүк дэх хандалт

Ороод гараач шоу нэвтрүүлэг пэйж хуудаснаас харж болно. Хэдийгээр Авьяаслаг Монголчууд, Voice шоуны хандалтыг давж чадахгүй ч гэсэн үзэгчдийн шимтэн үзэх дуртай нэвтрүүлэг болоод амжчихсан шүү.

5.You tube дэх хандалт

 

Магадгүй та ороод л гарсан байх. Гэхдээ шоуны олон дугаар нь үзэгчдийн анхаарлыг  татсан байсан.

 

6. 2017 оны сүүлийн дугаар

Шинэхэн нэвтрүүлэг маань аль хэдийнээ нэг нас хүрсэн байна.

 

7. 2018 оны босгон дээр олны танил эрхмүүд “Ороод гараач” шоуны Од болон гялалзах нь ээ.

 

Шинэ жилийн баярын тусгай дугаарт МУГТ П.Сэрдамба, жүжигчин Н.Оргил, СТА хийлч Дээгий, дуучин Солонго нар оролцож амтат хоолныхоо нууц жорыг дэлгэсэн билээ.

Монгол ТВ энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн өндөр түвшний техник технологийг нэвтрүүлж дэлхийд 2000 ширхэг л байдаг өндөр зэрэглэлийн камер оруулж ирсэн гэдэг. Тус телевиз өөрийн гэсэн кино продакшин байгуулж буй бөгөөд томоохон студи барьж, кино үйлдвэрлэл явуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Мөн компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтаа эргэн харж, шинэчилж дижитал хэлтэс нэмж  байгуулах ажилд ханцуй шуун орсон гэнэ.

COME DINE WITH ME ШОУ АНХ ХААНА ҮҮССЭН БЭ?

Шоу бизнес бол олон нийтэд ил тод, нээлттэй, тэдний нийтлэг эрх ашиг, соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн, үзэгчдийн хүсэл сонирхлыг хангаж өгөхүйц тухайн улс дэлхийн хүчирхэг гүрэн болоход нөлөөлөх чухал зүйлсийн нэг юм.

Тэгвэл “Come dine with me” шоу Их Британид 2005 оны нэгдүгээр сард анхны нэвтрүүлгээ ITV-ын Channel 4 сувгаар цацаж эхэлжээ.

Өдгөө 13 дахь жилдээ амжилттай зохион явагдсаар буй энэхүү шоу жилээс жилд чанаржиж, цар хүрээгээ тэлж  дэлхийн 30 гаруй оронд амжилттай хэрэгжиж байна.

 Шоуны оролцогчид юун түрүүнд  зургаан хуудас бүхий асуулга бөглөж, өөрийн өрсөлдөх чадвар, хандлагыг тодорхойлно. Улмаар тэмцээний дүрмээр бүх даалгаврууд явагдана. Нэвтрүүлэгт 4 болон 5 оролцогч орж болно. Өрсөлдөгчид бие биенээ үнэлж оноо өгснөөр сүүлийн орой 1000 фунтын эзнийг тодруулдаг байна.  

 

Өнгөнд биш чанарт анхаардаг. Бусад орныхон бүх санаагаа хоолондоо төвлөрүүлжээ. Харин тэдний хэт задгай, хэт энгийн гэмээр хувцаслалтаас илүүтэйгээр нөхөрсөг зан, хөгжилтэй агшин нь гайхшралыг тань төрүүлэх болно. Үүгээр ч зогсохгүй оролцогчдын зарим нь ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй шоуны үеэр шоу хийх дөхсөн.

Шоуны талаар санал бодлоо хуваалцсан үзэгчдийн сэтгэгдлээс та бүхэнд хүргэе.

  • Энэ бол хамгийн цочирдом, согтууруулах ундаа, доромжилсон, шуугиан тарьсан телевизийн нэвтрүүлгүүдийн нэг юм! Миний ээж үзэх дуртай. Харамсалтай нь 4-р суваг дээр дууссан байна. Гэхдээ энэ Бямба гарагийн үдээс хойш давталт нь гардаг. Тиймээс бид бүгдээрээ баяртай байна.
  • Телевизийн маш ядуу телевизийн нэвтрүүлэг удаан хугацааны туршид тавигдаж байсан. Тус шоуны эхний сарын дугаарыг үзээд л гайхсан.  Үнэхээр хөөрхөн санаа бөгөөд энэ нь бурханлаг гүтгэлгээс илүү ичгүүртэй болгож байна! Би энэ програмын хэсгүүдийг барьж авахад үсээ зулгаах дуртай бөгөөд шоуны хамгийн ядаргаатай зүйлийг мэддэг үү? DAVE LAMB !!!!!!! Тэр "хаагдсан" гэдэг нь ямар утгатай болохыг мэдэхгүй байна! Тэр маш их уурладаг бөгөөд би түүний амаа ангайсан нугастай туузаар хийсэн зүйл гэж хэлж байна.

Энэхүү шоу нэвтрүүлгийн гадаадын орнуудын сонирхолтой дугааруудаас хүргэж байна. Арай л хэтэрхий шударга байсан уу Та юу гэж бодож байна?

 

COME DINE WITH ME ШОУ ямар улс орнуудад явагддаг вэ? 

 

Region/Country

Local title

Title translation

Network

Premiere Year

 Australia

Come Dine with Me Australia

N/A

Lifestyle Channel

2010[4]

 Belgium

Komen Eten

Dinner”s Ready (or "come eat")

VijfTV/VT4/VIER

2009

 Brazil

Jogo de Panelas

Set (or Game) of Pans

TV Globo

2012

 Bulgaria

Черешката на тортата
Chereshkata na tortata

The icing on the cake

Nova

2011

 Canada

Come Dine with Me Canada

N/A

W

2010

 Chile

La Divina Comida

The Divine Dinner

Chilevisión

2016[5]

 Croatia

Večera za 5

Dinner for 5

RTL Televizija

2007

 Czech Republic

Prostřeno!

Spread!

Prima TV

2010

 Estonia

Õhtusöök viiele

Dinner for five

TV3

2010

 Denmark

Til middag hos...

Dinner with...

TV3

2010

4-Stjernes Middag

4-Star Dinner

Kanal 5

2010

 Finland

Arvostele mun illallinen Suomessa

Rate My Dinner in Finland

LIV

2011

 France

Un Dîner Presque Parfait

An Almost Perfect Dinner

M6

2008

 Germany

Das Perfekte Dinner

The Perfect Dinner

VOX

2006

 Greece

Κάτι ψήνεται
Kati Psinete

Something”s Cooking

Alpha TV

2009

 Hungary

Vacsoracsata

Dinner Battle

RTL Klub

2008

Hal a tortán

Fish on the Cake

TV2

2008

 India

Welcome – Baazi Mehmaan Nawazi Ki

Welcome – Challenge to be the best Host

Life OK

2013

 Iran

بفرمائید شام
Befarmayid Sham

Come for Dinner

Manoto

2010[6]

 Ireland

Come Dine with Me

N/A

TV3

2011[7]

 Israel

בואו לאכול איתי
Bo”u Le”ekhol Iti

Come Eat with Me

Channel 1

2011[8]

 Italy

A cena da me

At dinner with me

LA7

2016

 Latvia

Gandrīz Ideālas Vakariņas

An Almost Perfect Dinner

TV3

2011

 Lithuania

Kviečiu Vakarienės

Invite for Dinner

BTV

2011

 Malaysia

Jom Makan Dengan Saya

Come Eat With Me

Real Time

2008

 Netherlands

Smaken Verschillen

Tastes Differ

Net 5


 New Zealand

Come Dine with Me New Zealand

N/A

TV3

2015

 Norway

4-stjerners middag halv åtte

4-Star Dinner At 7:30

TVNorge

2009

Celebert selskap

Eight O”clock At My Place

TV3


 Poland

Ugotowani

Cooked

TVN

2010

 Quebec

Un Souper Presque Parfait

An Almost Perfect Dinner

V

2010[9]

 Russia

Званый ужин
Zvanyy uzhin

Soiree

REN

2006

 Serbia

Dođi na večeru

Come to Dinner

Prva

2010

 Slovakia

Bez servítky

Without a napkin

TV Markíza

2009

 South Africa

Come Dine With Me South Africa

N/A

BBC Entertainment

2011-2014

 Spain

Ven a Cenar Conmigo

Come Dine With Me

Antena 3

2008

Cuatro

2017-2018

 Sweden

Halv åtta hos mig

Half Past Seven At My Place

TV4

2008

  Switzerland

Swiss Dinner

N/A

TeleZüri

2010

 Turkey

Yemekteyiz

We Are Eating In

TV8

2009

 Ukraine

Звана вечеря
Zvana vecheriya

Dinner party

STB

2007-2008, 2013

 United States

Dinner Takes All

N/A

TLC

2006

Come Dine with Me

N/A

Lifetime

2013[10]

 

 Монгол Улс

Ороод гараач

N/A

Монгол HD

2017

 

Бэл тгэсэн: Ч.Бүжин

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.9.41.237) 2018 оны 06 сарын 15

Энэ шоуг үзье байз, ккк

0  |  0
Top