Меган Маркл хатан хааны хамт тансаг галт тэргээр нь зорчив

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

 Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар Канадад бал сараа өнгөрүүлсэн билээ. Тэгвэл ханхүүгийн эхнэр Меган Маркл өчигдөр хатан хаан Элизабеттай хамт Чеширт очсон байна. Тэд домогт “The Royal Train” галт тэргээр явжээ. Энэхүү галт тэргээр хатан хаан, түүний нөхөр Филипп, хүү Чарльз нь болон түүний эхнэр Камилла Паркер-Боулз нар л зорчих эрхтэй юм. Хатан хаан II Элизабет 2003 онд ач хүү Уильямдаа “The Royal Train” тансаг галт тэргээр зорчих боломж олгосон бол өчигдөр нөгөө ач хүүгийнхээ эхнэрийг дагуулан зорчсон байна. Тэд гүүр болон театрын нээлтэд оролцоод үдийн хоол идэхээр явжээ. Ханхүү Харригийн эхнэр хатан хаантай хамт анх удаагаа олны өмнө гарахдаа “Givenchy”-гийн даашинзаар гоёсон байна.

Меган Маркл, II Элизабет нар хамтдаа инээлдэж, сэтгэл хангалуун яваа харагджээ. Меган түүнчлэн цугларсан хүмүүстэй уулзаж, гар барьж, ярилцсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.54) 2018 оны 06 сарын 18

сайхан бүсгүй

0  |  0
Н(112.72.14.59) 2018 оны 06 сарын 18

Ха ха эднийг хүртэл муулж л суудаг гэнээ

0  |  0
(202.5.202.130) 2018 оны 06 сарын 18

Дээдсийн хүний инээмсэглэл биш дорд хүний инээмсэглэл харагдаад байна даа.

0  |  0
иргэн(202.179.31.92) 2018 оны 06 сарын 16

Индан гаралтай байх.

0  |  0
Top