Ховорхон тохиолдох үстэй бяцхан охин

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 16

Тэйлор Макгоуэн Чикаго хотод амьдардаг, ой таван сартай. Тэр маш ховор генетикийн онцлог бүхий үстэй аж. Өөрөөр хэлбэл, “дуулгаваргүй үсний синдром”-тойн улмаас самнаж ч янзалж болдоггүй гэнэ.

Одоогийн байдлаар, дэлхий дээр ердөө 100 орчим хүн л ийм үстэй юм байна.


Боннын их сургуулийн профессор Регина Бетц 2016 онд “дуулгаваргүй үсний синдром”-ыг хариуцдаг ДНК элементүүдийг олжээ. Үүний хамаг учир нь PADI3 генийн онцгой мутацид байсан аж. Энэ нь рецессив ген учраас хүүхдийн эцэг эх хоёулаа хэвийн үстэй байсан ч тохиолдох боломжтой юм.


Бяцхан Тейлорын эцэг эх охиныг 4-6 сартай байх үеэс хачирхалтай үстэй болохыг нь ажиглан профессор Бетцэд хандахад, охин нь “дуулгаваргүй үсний синдром”-той болохыг нотолсон байна.

“Түүний үс яг л бяцхан Альберт Эйнштейн мэт өрвийж харагддаг” хэмээн охины ээж Кара Макгоуэн ярилцлага өгөхдөө өгүүлжээ.


Бяцхан Тэйлор охины үсийг самнаж янзлахад нэлээн төвөгтэй бөгөөд ард нь боолоо гэхэд орой дээрээ өрвийгөөд үлдчихдэг аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.87.255.42) 2018 оны 06 сарын 18

монголоор дүүрэн л сэгсийж арзайсан, өрвийсөн үстэй хүүхдүүд байдаг ш дээ. худлаа шоудчих юм аа

0  |  0
Уука(83.137.1.222) 2018 оны 06 сарын 16

Өөөлхөн юмаа

0  |  0
Uugii(182.160.0.78) 2018 оны 06 сарын 16

Kkkk zolig umaa daa

0  |  0
Top