Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2018 оны 06 сарын 15

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын хуульчдын холбоотой  хамтран энэ сарын 20-нд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн өдөрлөгийг 06 дугаар сарын 20-ны өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон/-ын байранд 09.00-16.00 цагийн хооронд зохион байгуулахаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top