Александр Головин: “Ювентус”-ын талаар дараа бодъё, одоо ДАШТ миний өмнө байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 16

 “ЦСКА Москва” клуб болон Оросын шигшээ багийн хагас хамгаалагч Александр Головин “Russia-2018” хөлбөмбөгийн ДАШТ-ний нээлтийн тоглолтын гол баатраар тодроод байгаа билээ. 22 настай хөлбөмбөгчин залуу Оросын шигшээ багийн өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан таван гоолын гуравт нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Нэг гоолыг өөрөө хийж, хоёрынх нь чухал дамжуулалтыг өгсөн Александр Головин талбайд гаргасан алдаагаараа ч ОХУ:Саудын Арабын тоглолтын гол хүнээр нэрлэгдсэн. Гадны хэвлэлүүд түүний тухай бичиж, Италийн спортын гол сонинууд болох “Tuttosport”, “Corriere dello Sport” болон “La Gazzetta dello Sport” тэргүүн нүүрэндээ Александр Головины зургийг хэвлэжээ.

Италийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Оросын шигшээ багийн хагас хамгаалагчийг Италийн клубүүд ихээр сонирхож байгаа аж. Турины “Ювентус” клуб түүнийг авахад бэлэн байгаагаа ДАШТ-ний өмнө мэдэгдэж байсан билээ. Турины “Tuttosport” сонины тэргүүн нүүрэнд Александр Головины талаар “Головин Орос, Саудын Арабын тоглолтын гол баатар” гэж бичсэн байна. Тэгвэл “Corriere dello Sport” сонин Головиныг “Ювентус”-ын тоглогч байсан, “France Football” алтан бөмбөгийн эзэн Роберто Бажотой харьцуулан бичжээ. Түүнчлэн “La Gazzetta dello Sport” сонин өвөрмөц тоглолттой Александр Головиныг Италийн багууд сонирхож эхлээд байгаа талаар бичээд “Тэр Италийн том клубүүдэд ирэхдээ баяртай байх болно” гэсэн байв.

Тэгвэл Оросын шигшээгийн хагас хамгаалагч залуу “Ювентус”-д очих эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Энэ талаар би дараа бодно. Одоо ДАШТ миний өмнө байна. Би Оросын шигшээ багийн тамирчин” гэж хариулжээ.

Александр Головин был одним из лучших на поле в матче с саудовцами.

Игроки сборной России Юрий Газинский и Александр Головин (слева направо) на матче группового этапа чемпионата мира по футболу-2018

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARVIN (202.55.180.58) 2018 оны 06 сарын 18

OROCIIN BAG SHILDEG DOROVT ULDENE TEGEED ALTAN TSOMIIG ORGOHIIN TULDMASH SHIRUUN TEMTSEL YVAGDAJ oROCUUD MAANII ALTAN DAGINIIG ORGOH BOLNO

0  |  0
Zochin(66.181.177.238) 2018 оны 06 сарын 17

Mundag zaluu baina

0  |  0
Зочин (43.242.243.250) 2018 оны 06 сарын 16

Мундаг хүү байна шүү.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Содон сонин тоглолт гаргасан шүү.

0  |  0
Уншигч(66.181.161.47) 2018 оны 06 сарын 15

Александрыг алдаа гаргаад торгуулиад эхлэхээр нь энийг сэлгээнд суулгаад өөр хүн оруулж ирээсэй гэж бодсоныг яана хэхэ. Өвөрмөц содон тоглолттой залуу байна лээ.

0  |  0
Top